Мэдээлэл нягтлах зарчим

Бид худал хуурмаг, бусдын нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон, олон нийтийг төөрөгдүүлсэн аливаа мэдээллийг Олон Улсын Факт Чекинг Сүлжээ /IFCN/-ний зарчмууд болон Монгол Улсад мөрдөж буй Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын дагуу нягтлан шалгадаг. Түүнчлэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1-р бүлгийн 1.8 дахь хэсэг буюу “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэсэн заалтын дагуу бусдад ташаа мэдээллийг няцаах баримт нотолгоо, хариу тайлбар гаргах нөхцлийг бүрдүүлж, бүх нийтийн дуу хоолой болж ажилладаг.