АСГАТЫН ОРД АШГАА ӨГӨХ ЦАГ АЙСУЙ

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллав. Энэ үеэр нутгийн 402 иргэнээс Асгатын мөнгөний ордыг ашиглах талаар санал авчээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 80 хувь нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой хэмээн үзсэн байна. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Мөнгөтийн хяр” хэмээх газар орших мөнгөний орд нь Улаанбаатар хотоос 1950, аймгийн төвөөс 190 км зайтай, далайн төвшнөөс дээш 2891 метр өндөр ууланд байрладаг бөгөөд Монгол Улсын стратегийн ордын нэг. Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байгаа юм.
     Асгатын мөнгөний ордод одоогоор 6.4 сая тонн хүдрийн, 2.2 мянган тонн мөнгөний нөөц батлагдсан энэ бол нарийвчлан тогтоосон нөөц биш. Нэмэлт хайгуул судалгаа хийвэл нөөц нэмэгдэх боломжтой гэж геологичид үздэг. Энэ ордыг ашиглавал жилдээ 500 сая ам.долларын эргэлттэй ажиллах тооцоо гарчээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ ханш асар хурдацтай өсч байна.
     Хэдхэн жилийн өмнө нэг унци мөнгө 7-8 ам.доллар байсан бол, өнгөрсөн онд 17, өнөөдөр 25 ам.доллар болов. Үүнээс гадна мөнгө олборлож, дэлхийн зах зээлд нийлүүлэгч томоохон тоглогчийн нэг ОХУ нь АНУ болон Европын холбооны хоригт орсноор мөнгөний нийлүүлэлт багасаж, нөөц нь тасалдахад хүрэв. Цалин цагаан металлын ханш цаашид ч тогтвортой байх төлөвтэйг дэлхийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ хэлээд буй.
      Стратегийн ач холбогдол бүхий энэ ордыг өдий олон жил нөөцийг нь эцэслэн тогтоогоогүй, судалгаа, хайгуул хийж ашиглаагүйн бас нэг шалтгаан нь уул, геологийн хүнд нөхцөл нь юм. Үүнд ордын тогтоосон нөөц нь битүү хад асга бүхий өндөр уулсын мөнх цэвдэгтэй бүсэд оршдогийн дээр дэд бүтэц хөгжүүлээгүй байсантай холбоотой. Асгатад хүрэх зам бартаа саад ихтэйгээс Оросын хилээр гарч байж хойд бэлээс нь хүрдэг байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Зэвсэгт хүчний инженерийн цэргийн бие бүрэлдэхүүний хүчээр Монголын талаас хүрэх зам, гүүрийг богино хугацаанд тавиулсан нь ордод хайгуул, судалгаа хийх, цаашид олборлоход ихээхэн дөхөм болсон билээ.
     Нөгөө талаас Асгат уулын оройгоор хилийн шугам байдаг. Өөрөөр хэлбэл, уулын өвөр хэсэг манай талд, ар нь ОХУ газар нутаг гэсэн үг. Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дээрх асуудлуудыг шийдэхээс гадна нөөцийг нэмэгдүүлэх үүднээс иж бүрэн хайгуул хийх, дагалдах элементүүдийг ялгаж авах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд туршилт судалгааг нарийвчлан хийх, хөрөнгө оруулагчтай хамтрах зэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч буй юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх Засгийн газрууд шиг энэ бүхнийг хүндрэлтэй гээд хойш тавих бус “Шинэ сэргэлт-”ийн бодлогынхоо хүрээнд Асгатыг ашиглахаар ханцуй шамлан ороод байна. Асгатыг мөнгөний ордыг ашигласнаар далд уурхайд нь 260, баяжуулах үйлдвэрт 190 гаруй ажлын байр бий болох тооцоог 1993 онд боловсруулсан ТЭЗҮ-д дурдсан байдаг. Түүнээс гадна уурхай, боловсруулах үйлдвэрийг даган ханган нийлүүлэгчид гээд олон ажлын байр нэмэгдэж, орон нутгийн хөгжилд ихээхэн түлхэц болох билээ. Ордыг хамтран ашиглахаар АНУ, Австрали улсын уул уурхайн томоохон компаниудад санал тавиад байгаа аж. Манай мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар хөрөнгийн эх үүсвэр шийдэгдвэл уурхайг хоёр жилийн дотор ашиглаж эхлэх боломжтой юм байна.
Т.Жанцан
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...