1.5 ТЭРБУМ ХҮН ЦЭВЭР УСГҮЙ АМЬДАРЧ БАЙНА

АНГИЛАЛ :

-Дэлхийн усны өдөрт-

     НҮБ-аас 1993 оны 3-р сарын 22-ны өдрийг анх “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, түүнээс хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэж байжээ. Энэ өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулахад оршдог юм. Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг болов ч  нийт усны ердөө 2.5 хувь нь цэнгэг ус байдаг.

     Дэлхий дээр ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна гэсэн судалгаа бий.

Усны үнэ цэн

     Усны үнэ цэн нь түүнийг худалдан борлуулдаг үнээс хамаагүй илүү билээ. Ус нь айл өрх, хоол хүнс, соёл, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбараар зогсохгүй байгаль орчны бүрэн бүтэн байдалд асар их нөлөөтэй, өндөр үнэ цэнтэй байгалийн нөөц юм. Хэрэв бид усны энэхүү үнэ цэнийг үл тоомсорлох юм бол энэхүү хязгаарлагдмал, дахин орлуулшгүй байгалийн нөөцийг буруу удирдан зохион байгуулах эрсдэлтэй. Мөн бид усны жинхэнэ, олон талт үнэ цэнийн талаар цогц ойлголтгүйгээр энэхүү чухал нөөцийг хамгаалах боломжгүй.

     Иймд усны утга учир, түүний жинхэнэ үнэ цэн, үнэлэмж, энэ амин чухал нөөцийг хамгаалах арга замыг тодорхой болгох шаардлагатай юм.

Усны хомсдолын тухай

     НҮБ-ын хүүхдийн сан (UNICEF)-аас 2017 онд гаргасан судалгаанд “2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой газар нутагт амьдрах болно” гэсэн байдаг.

       НҮБ-ын хүүхдийн сан (UNICEF)-аас 2021 онд гаргасан судалгаагаар “Дэлхий дээр 1.42 тэрбум хүн, түүний дотор 450 сая хүүхэд усны гадаргын усны хомсдол өндөр, эсхүл хэт өндөр бүсэд амьдарч байна. Цаашлаад дэлхийн усны эрэлт 2050 он гэхэд жилд 20-30 хувиар нэмэгдэх төлөвтэй бөгөөд одоогоос 10-аас дээшгүй жилийн хугацаанд 3 сая гаруй хүн амтай 45 томоохон хот суурин газар усны хомсдолд орох магадлал их буюу туйлын өндөр байх төлөвтэй байна” хэмээн онцолжээ.

      Иймд бидний ирээдүй болсон үр хойчоо эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын тулд одооноос хүн бүр усны үнэ цэнийг ойлгон ухамсарлаж, усаа хайрлан хамгаалахын төлөө хамтдаа тэмцэх шаардлага тулгарч байна.

Амьдралыг тэтгэгч усаа хэмнэе

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...