СҮҮДРИЙН ЭДИЙН ЗАСАГ

АНГИЛАЛ :

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга, Доктор /ScD/ Б.БАТТӨМӨРийн нийтлэлийг цувралаар хүргэж байна.

СҮҮДРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
     Сүүдрийн эдийн засгийн хэмжээг тогтоох, улс орны хөгжилд түүний үзүүлэх дарамт, хор хохирлыг тооцоолох чиглэлээр олон судалгаа хийгдэж ирсэн боловч түүнээс бүрэн салчихсан улс орон гэж дэлхийд хараахан байхгүй. Сүүдрийн эдийн засаг албан эдийн засгаас давамгайлсан улс орнуудын хөгжил удааширч, хүн амын цөөн хэсэгт нийгмийн баялаг төвлөрч, баян хоосны ялгаа тэнгэр газар шиг зөрүүтэй болсноос энэ нь яваандаа нийгэм, улс төрийн тогтворгүй байдалд хүргэсэн жишээ олон байна. Сүүдрийн эдийн засгийн хэмжээг бууруулахын тулд түүнийг дорвитой судалж, тийнхүү амь бөхтэй оршин байгаа учир шалтгааныг олж, аль болохоор сүүдрээс гаргах чиглэлээр анхаарах шаардлагатай. Сүүдрийн эдийн засгийн хэмжээг тогтоохдоо ямар үзүүлэлтийг оруулах талаар олон улсын хэмжээнд зөвшөөрсөн зүйл алга боловч энд гол төлөв татвараас зайлсхийсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтаас гадуур үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг оруулдаг байна.
     Сүүдрийн эдийн засгийг тодорхойлох олон арга байдгийн заримаас дурдвал мэдүүлсэн болон бодит орлогыг харьцуулах аргыг түгээмэл хэрэглэдэг. Бодит орлогод татвараас зайлсхийх үүднээс нуусан орлогыг тооцож байгаа юм. Татварын луйварт холбогдсон хүмүүсийн ашиг орлогод санхүүгийн аудит хийдэг боловч тэдний бодит орлогыг тооцох нь ихээхэн бэрхшээлтэй байдаг. Дараагийн нэг арга нь үндэсний зарлагыг үндэсний орлоготой харьцуулах арга юм. Түүнчлэн сүүдрийн эдийн засгийн үйл ажиллагаа гол төлөв бэлэн мөнгөний хүрээнд эргэлддэг учраас валютын хэрэгцээ их байдаг. Валютын хэрэгцээ нэмэгдээд байвал сүүдрийн эдийн засгийн хэмжээ ихэсч байж магадгүй юм. Гэхдээ өөр шалтгаан байхыг ч үгүйсгэж болохгүй. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын засгийн газрууд сүүдрийн эдийн засгийн хэмжээг тодорхойлохдоо хоёр аргыг ашигладаг. Сүүдрийн эдийн засаг нь улсад төлөх ёстой татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээнээс хүртдэг. Ийм учраас татвар болон нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч, энэ нь сүүдрийн эдийн засаг улам бүр цэцэглэн хөгжих угтвар нөхцлийг үүсгэнэ. Засгийн газрууд энэхүү гинжин урвал үүсэхээс сэргийлж, татварын болон нийгмийн даатгалын хувь хэмжээг багасгах арга хэмжээг авахад анхаарах ёстой. Эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь сүүдрийн эдийн засагтай тэмцэх нэг гол угтвар нөхцөл болдог. Холбогдох дүрэм, журмын биелэлтийг сайтар хангаснаар сүүдрийн эдийн засгийн хэмжээг бууруулах боломжтой боловч хэмжээг тооцоолох нь нарийн төвөгтэй бөгөөд нэлээд судалгаа шаардана.
СҮҮДРИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ
     Сүүдрийн эдийн засагтай тэмцэх нь түүний цар хүрээг тодорхойлохоос илүү ярвигтай асуудал. Албан бус эдийн засгийн эзлэх хувь хэмжээг бууруулах бодлого явуулах, гэмт бүлэглэлийг илрүүлэх үндсэн хоёр арга бий боловч сүүдрийн эдийн засгийг хөгжихөд нөлөөлдөг олон хүчин зүйлийг тооцож цогц арга хэмжээ авах шаардлагатай. Үүний тулд эдийн засаг, эрхзүй болон нийгмийн талыг авч үзэх хэрэгтэй болно. Юуны өмнө дараах чиглэлд анхаарах хэрэгтэй болов уу. Үүнд нэгдүгээрт, татварын системийг боловсронгуй болгох, сүүдэрт олж байгаа орлогыг гадагшлахад нөлөөлөхүйц байдлаар өөрчлөн шинэчлэх, хоёрдугаарт, авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй явуулах, гуравдугаарт,гадагш гарсан хөрөнгийг буцаан татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дөрөвдүгээрт, нууц буюу хууль бус байдлаар үйлдвэрлэл явуулж байгаа компани, үйлдвэрлэгчдийг илрүүлэх, тавдугаарт,санхүү, мөнгөний урсгалд тавих хяналтыг сайжруулах, зургаадугаарт, бохир мөнгө угаах орчин нөхцлийг арилгахад анхаарах хэрэгтэй.
     Авлига байна гэдэг нь сүүдрийн эдийн засаг оршин тогтнох үндсийг бүрдүүлж байдаг гэж ойлгож болно. Авлигач түшмэдүүдтэй олсон орлогоо хуваалцахгүйн тулд бизнес сүүдэрт ордог. Авлигач түшмэдүүд сүүдэрт үйл ажиллагаа явуулагч бизнес эрхлэгч нарын ашиг сонирхлыг хамгаалдаг. Түүнээс гадна сүүдрийн эдийн засаг авлига, хээл хахууль цэцэглэх шимтэй хөрс нь болдог. Ингэхлээр авлига, сүүдрийн эдийн засаг хоёр бие биенээ тэтгэж байдаг. Түүнээс гадна албан тушаалын наймаа, лобби, албан тушаалд хүргэсэн хүнд хариу барих, алба гувчуур төлөх зэрэг үзэгдлийг эдийн засгийн шинжлэх ухаанд рент хайх гэж нэрлэдэг. Өндөр албан тушаалтай хүн бусдад албан тушаалд хүрэхэд нь тусалсны хариуг авч, шат шатны албан тушаалтнууд доод талын хүмүүсээс авлига нэхэх хахууль авч бүхэл бүтэн авлигын хүрээлэл буюу пирамид үүсдэг. Судлаачдын үзэж байгаагаар эдгээр үйл ажиллагаа нь дэлхий даяар жилд таван их наяд орчим доллараар хэмжигддэг бөгөөд татварын байцаагч болон засгийн гарын мэдэлтнүүдийн нүдэнд өртөхгүй өнгөрдөг байна. Үүнд бүх нийтээрээ хяналт тавихгүй бол дараах ноцтой үр дагавруудыг учруулах болно. Юуны өмнө сүүдрийн эдийн засгийн өсөлт хөгжил нь албан ёсны статистик мэдээллийг үнэн зөв гаргахад саад учруулж, мэдээллийн уялдаа холбоог алдагдуулдаг. Тухайлбал ажилгүйчүүдийн тоо, албан ёсны ажиллах хүчин, орлого, хэрэглээ гэх мэт үзүүлэлтүүд бодит байдлаас зөрнө. Буруу буюу хагас дутуу мэдээлэлд үндэслэн бодлого явуулахад хүссэн үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Нийгэм эдийн засгийн зорилтот төсөл, хөтөлбөрийг уялдаа холбоо муутай, бодит бус статистик мэдээн дээр тулгуурлан хэрэгжүүлэх нь ноцтой үр дагаварт хүргэнэ.
МОНГОЛ ДАХЬ СҮҮДРИЙН ЭДИЙН ЗАСАГ
     Монголд гарч байгаа эдийн засгийн болон бусад гэмт хэргийг сүүдрийн эдийн засагтай ямар нэг байдлаар холбон авч үзэх ёстой. Барааг хууль бусаар хилээр нэвтрүүлэх явдал сүүдрийн эдийн засгийн нэг үзэгдэл мөн. Энэ явдал ч манай улсад байгааг үгүйсгэх аргагүй. Энэ нь төсөвт оруулах ёстой татварын хэмжээг доош нь чангаахаас гадна дотоодын үйлдвэрлэгчдэд ямар нэг байдлаар цохилт үзүүлдэг. Ялангуяа чанар муутай импортын бараа өртөгтөө тохирсон бага үнэтэй байдгаас эрэлт ихтэй байх явдал байдаг бөгөөд энэ нь ямар нэг байдлаар хэрэглэгчдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироож байгаа юм. Түүнчлэн чанарын баталгаагүй барааг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх нь мөн сүүдрийн эдийн засгийн үзэгдэл бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна манай орны нэр хүндийг гадаадын зах зээл дээр унагах талтай. Монгол Улсад сүүдрийн эдийн засгийн хэмжээ ДНБ-ний 9,9 хувьтай тэнцэж байгаа гэсэн албан бус тоо байдаг. Энэ нь манайх шиг жижиг эдийн засагтай улсад их тоо ба сүүдрийн эдийн засаг манай оронд хүчтэй үйлчилж байгаа бөгөөд бидний хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого ямар нэг байдлаар буруу, үр дүн муутай байгааг илтгэж байгаа юм. Иймээс сүүдрийн эдийн засгийн талаар судалгаа хийж түүний сөрөг үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлага бидний өмнө тавигдаж байна. Энэ хүрээнд татварын алба нь хуулийг нэг ойлголтоор хэрэгжүүлэх, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг тогтмол хийж, татварын өрийг бууруулах, зөв тайлагналын хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Орчин үеийн шинжлэх ухаан технологи, хиймэл оюун ухааны ололт, амжилтыг татварын үйл ажиллагаанд нэвтрүүлж, олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, судалгааг урт хугацаанд тогтмол зохион байгуулах хэрэгтэй.
     Түүнчлэн уул уурхайн салбарын зарим үйл ажиллагаа, тээвэр логистик, алтны жижиг уурхайнууд, малчид, хувиараа бичил бизнес эрхлэгчидийн үйл ажиллагаа далд эдийн засгийн хэлбэрт орж байгаагаас улсад татвар төлөгдөхгүй байгааг анхаарч ажиллах шаардлагатай. Үүний зэрэгцээ хөндлөнгийн мэдээллийн чанарыг сайжруулах, татварын шинэчлэлийн хүрээнд үйлчилгээний чанараа боловсронгуй болгоход онцгой анхаарч сегментийн стратегийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна. Татвар бүхий л системд тэгш, шударга байх зарчимыг мөрдөн ажиллах ёстой.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...