“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ШИНЭ СЕО-ТОЙ БОЛОВ

     “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) тус компанийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйг мэдэгдлээ. Дэйрдрэ Лингенфэлдер албан үүргээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх бөгөөд энэ хүртэл Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах болно. Дэйрдрэ үүрэгт ажлаа хүлээн авснаар Жак Ван Тондер Оюу толгойн Гүний уурхайн төслийн захирлын ажилдаа буцаж орох юм. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар сүүлийн таван жил гаруй ажилласан Армандо Торрес ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу ТУЗ-өөс Жак Ван Тондерийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ. Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч бөгөөд хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Тэрээр энэ хугацаанд Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байсан юм.

     Тэрээр Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд Г.Батсүх “Оюу толгой компанийн түүхэн дэх анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сэтгэл нэн хангалуун байна. Дэйрдрэ бээр бизнес шинэчлэл, сайжруулалтын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд орон нутгийн чадавх, хүний хөгжил, байгууллагын соёлыг бэхжүүлж, “Оюу толгой” компанийг чадварлагаар удирдан манлайлж, манай үйл ажиллагааны амжилтыг буухиалан үргэлжлүүлнэ гэдэгт бат итгэж байна. Энэ хугацаанд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, хамт олноо манлайлан ажиллаж буй Жак Ван Тондерт Төлөөлөн Удирдах Зөвлөл сайшааж байна.” гэж тэмдэглэн хэлэв. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Оюу толгойн хамт олныг удирдуулахаар итгэл хүлээлгэж буйд миний бие гүнээ талархаж, сэтгэл хөдлөхийн сацуу бахархал төрж байна. Оюу толгойн баг, хамт олны өнгөрсөн аравны хугацаанд нөр их хөдөлмөрөөрөө цогцлоосон амжилт бүтээлийг цаашид түүчээлэн үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно.” “Оюу толгой дэлхий дахинаа нэр алдраа хэдийнээ цуурайтуулсан. Би Оюу толгойн нэг эд эс болж, энэ компани Монгол Улсад хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулан ажиллахад өөрийн зүгээс шаардлагатай бүхнийг хийж, хичээх болно” гэв.

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...