МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ?

АНГИЛАЛ :
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга, Доктор /ScD/ Б.БАТТӨМӨРийн нийтлэлийг цувралаар хүргэж байна.
     Оффшор бүсээр дамжуулан, цахимаар, худалдаагаар дамжуулан, санхүүгийн бүтээгдэхүүн маягаар, халхавч компаниар дамжуулах, цахим сүлжээн дэхь луйвар, картын луйвар, банкаар дамжуулан, мөнгөн гуйвуулгын албан бус сувгаар, терроризмийг санхүүжүүлэх, алтны болон эрдэс баялгын худалдаа, хар тамхины хууль бус наймаа хийх гэх мэт мөнгө угаах олон арга байна. Олон улсын хэмжээнд нийтлэг аргын нэг болох оффшор бүсүүдэд мөнгө угаахдаа гол төлөв оффшор төвүүд, татваргүй бүсүүдэд очиж ажил үйлчилгээ эрхлэх нь хялбар. Яагаад гэвэл гадны хүмүүс бизнес эрхлэхэд ямар нэгэн хориг хязгаар байхгүй, оффшорын банкууд хэнээс ч хамаагүй мөнгийг авч хадгалдаг. Сүүлийн жилүүдэд татвараас зугтаах хуулиас гадуур бизнес эрхлэх хүсэлтэй гадныханы хувьд байгалийн баялаг нь хомсдоод гадаад валютын нөөц нь багассан, эдийн засгийн хөгжлийн төлөв нь бүдгэрсэн улс орнууд мөнгө угаах таатай орчин бүхий газар болж хувирсан. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд маш доогуур буюу огт татвар ногдуулахгүй учраас компаниуд жирийн иргэд хүртэл татварын ачааллаа хөнгөлөхөөр тийшээ зүглэдэг болсон. Татвараас зугатаахын тулд өөр оронд байрлахыг гэмт хэрэг гэж үздэггүй учир учраас тэд ийнхүү хөрөнгөө байршуулдаг бөгөөд зөвхөн гадныханд ийм хөнгөлөлт үзүүлдэг. Хамгийн гол нь бусад орны хуулиар олгогдоогүй эрхийг тэдэнд санал болгодог ба банкны нууцлалын тухай хууль нь хөрөнгөө нууцлахад тус болдог.
     Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, ухаалаг картын нэвтрэлт, электрон банкны үйлчилгээ, бизнес гарч ирсэнээр сүлжээгээр мөнгө угаах явдал их гарч байна. Орчин үеийн санхүүгийн систем сая сая долларыг хувийн компьютер, сансрын хиймэл дагуулыг ашиглан нүд ирмэх зуур шилжүүлж байна. Санхүүгийн системд сүлжээний бизнес өргөжсөнөөр бэлэн мөнгө буюу и-мөнгийг ухаалаг картаар болон интернэтээр шилжүүлдэг болсон. И мөнгө нь нүдэнд харагдахгүй ч яг л цаасан мөнгөний үүрэг гүйцэтгэж чадах ба эрсдэл багатай, шилжүүлэх, авч явах, захиран зарцуулах, хамгаалахад төвөггүй, харин ч цаасан мөнгөнөөс илүү хялбар учраас мөнгө угаагчдын анхаарлыг татдаг. И мөнгийг шилжүүлэхэд цаг хугацаа орохгүй нүд ирмэх зуур улс орнуудын хил хязгаарыг даван туулж, чөлөөтэй хязгааргүй орчинд шилжих боломжтой. Мөнгө гуйвуулгын хувьд хууль ёсны болон хууль бус шилжүүлгийн систем үйлчилдэг бөгөөд үүнийг зэрэгцээ /паралел/ банк гэдэг. Мөнгө шилжүүлгийн хууль ёсны систем нь хувийн хэрэглэгчид, электрон банкны болон компанийн харилцагчдын хүрээнд олон улсын хэмжээнд бол томоохон төлбөрийг хийдэг swift эсхүл target-аар дамждаг. Харин хууль бус шилжүүлэг нь “Хавала” маягийн системээр дамждаг. Энэ систем нь банкны албан ёсны данс ашиглалгүйгээр албан бус, итгэлцэлийн холбоон дээр оршин тогтнодог.
     Казино нь мөрийтэй тоглоомоос гадна санхүүгийн олон төрлийн үйлчилгээ буюу хадгаламж, зээлийн данс нээх, хөрөнгө мөнгийг шилжүүлэх, чекийг бэлэн мөнгө болгох, валют солих зэрэг үйлчилгээг санал болгодгоороо хадгаламжийн болон санхүүгийн бусад байгууллагаас ялгарахгүй. Энд бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг учраас мөнгө угаах болон санхүүгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх бас нэг газар болдог. Гэмт хэрэгтнүүд казинод хуурамч мөнгө, бүхэл дэвсгэртүүдийг угаадаг.
     Учир нь тэдгээрийг бусад газарт хууль ёсны мөнгө болгох нь маш эрсдэлтэй байдаг. Банкны эрхзүйн зохицуулалтын дүрэм, журамгүй банкыг үр ашигтай удирдах менежментийн зарчмыг баримталдаггүй, мэргэжилтэй боловсон хүчин хомс газрууд юуны өмнө өртөх магадлалтай. Мөнгө угаах гэдэг бол дэлхийн хэмжээний асуудал болоод байгаагийн дээр улс орнууд хүчээ нэгтгэн хамтран тэмцэж байж л амжилтад хүрэх нөхцөл бүрдээд байна.
     Олон улсын хэмжээнд НҮБ-ын мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөр, санхүүгийн хяналтын байгууллагын /FATF/зөвлөмжүүдийг дагаж мөрдөх зэргээр мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж тэмцэж байна. Санхүүгийн гэмт хэрэг даяаршилтай холбогдон ихээхэн өсөн нэмэгдэж байгаа учраас үндэстэн дамнасан гэмт хэргүүд, терроризмтой тэмцэх үүрэг бүхий олон улсын хэмжээний санхүүгийн хяналтын алба буюу санхүүгийн тагнуулын үүрэг роль ихээхэн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлхийн эсрэг зарчимуудыг мөрдөн ажиллахын зэрэгцээ комиссоос батлан гаргасан 40 зөвлөмжийн хүрээнд дэлхийн улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байна. Мөнгө угаах явдлыг хязгаарлах, түүнтэй тэмцэх ажил нь, эрхзүйн, зохион байгуулалтын, арга ажиллагааны гэсэн гурван хүрээнд явагдвал зохилтой. Эрхзүйн хүрээнд зохицуулалтын арга хэмжээг үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үндэсний хууль тогтоомжын хувьд олон стандарт, тухайлбал мөнгө угаахтай тэмцэх тусгай комиссын гаргасан зөвлөмжүүд, электрон банкны эрсдэлийн менежментийн зарчмууд зэрэг баримт бичигт мөнгө угаах болон сэжигтэй үйлдлийг илрүүлэх бодит арга хэмжээг зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагаас суралцах, хөгжингүй орнуудаас техникийн туслалцаа авах, НҮБ, олон улсын санхүүгийн хяналтын комисс, ФАТФ, бүс нутгийн байгууллага, дэлхийн гаалийн байгууллагаас туслалцаа авах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарах хэрэгтэй.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
13.9 ° C
13.9 °
13.9 °
70 %
7.1kmh
55 %
Бям
13 °
Ням
24 °
Дав
30 °
Мяг
30 °
Лха
28 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...