АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЭХЭЛЛЭЭ

АНГИЛАЛ :

     Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамбын Батсуурь нар өнөөдөр нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа. Ингэснээр АН-ын даргын сунгаа орон даяар албан ёсоор эхэлж байгаа юм.

    Батламж гардуулах ёслолын үеэр нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ардчилсан намын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол улс цаашдаа парламентын засаглалтай, иргэд нь төлөөллөө сонгуулиар сонгодог парламенттай байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Бид нэг намын Төрийн гурван өндөрлөгтэй нийгэм ямар байгааг яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Тиймээс АН парламентад тодорхой байр суурьтай байх эсэхийг шийдэх сонгуульд  нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна” гэлээ.

     Харин нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Намыхан маань өнөөдрийн энэ өдрийг баярын өдөр гэж тодотгон хэлж байна. Энэ нь Ардчилалд элэгтэй, АН-ын гишүүдийн хүсэн хүлээж байгаа тэр зүйл нь ойрхон байгааг илэрхийлж байна гэж бодож байна. Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам үнэмлэхүй засаг барьж байна. Тиймээс үүнийг засаж, ард түмний хүсэн хүлээсэн парламентад суудалтай, ялалт байгуулдаг нам байхын төлөө миний бие нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН ялалт байгуулж байсан удаагүй.  Олонх буюу олуулаа болж байсан түүх бол бий. Тиймээс АН-ыг ялалт байгуулдаг нам болгохын тулд дунд бөгөөд анхан шатны байгууллагуудаа бэхжүүлнэ. Ингэж гэмээнэ иргэдийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигчид төрд иргэдээ төлөөлнө гэсэн итгэл үнэмшлээр намынхаа даргын сунгаанд өрсөлдөж байна” гэсэн юм.

 

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
37 %
2kmh
0 %
Бям
-14 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...