НҮБ-ийн Хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа МҮОНТВ-ийн ММ агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ тав дахин илүү үзүүлэлттэй байгаа” гэж ярьсан нь олон нийтийн анхаарлыг татав.
НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа: Монголын 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна 😱😱😱 pic.twitter.com/12pGsUXuAT
— 🇲🇳 Монгол улсын иргэн Зориг 🇲🇳 (@zorig316) March 14, 2022
Хариуцлагатай албан тушаалтан, эх сурвалж ийм ноцтой тоо баримт хэлсэн тул олон нийтийн сүлжээнд маргаан, шүүмжлэл, бухимдал дагуулаад байна.
Тэгвэл тухайн эх сурвалжийн хэлсэн тоо баримт бодит байдал дээр зөрүүтэй буюу НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч алдаж, буруу ярьсан байна.
Мэдээллийг албаны буюу бичгийн эх сурвалжаар нягталсан нь:
ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2020 онд хийсэн “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвт судалгаанд Монгол Улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100,000 хүн амд 14 байгаа нь дэлхийн дундаж (10.6)-аас 3.4, бүсийн дундаж (10.2)- аас 3.8-оор тус тус өндөр байна гэж дурджээ.
Тиймээс 100 хүүхэд тутмын 11 нь амиа хорлодог гэдэг нь ор үндэсгүй, алдаатай, буруу тоо баримт болж таарч байна.
Эх сурвалж:
“Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвт судалгаа
www.factcheck.mn