АЙЛЫН ГЭРТ ДАЙРЧ ОРСОН ГЭДЭГ ХУДАЛ

     “Нийтийн байранд шалгалт хийж айлын гэрт дайрч орсон” гэх тайлбартайгаар цахим сүлжээнд байршуулсан энэхүү гэрэл зургийн талаар МХЕГ-аас албан ёсны тайлбар гаргалаа. Энэ нь бодит байдлыг илтэд гуйвуулсан ташаа мэдээлэл юм байна.

     Тухайн үед буюу 2019 оны 03 дугаар сарын 1-нд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 55 нийтийн байранд хяналт шалгалт хийсэн байна. Нийтийн байруудад гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зэрэг үйлдлийг илрүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой уг шалгалтад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран оролцсон байдаг.

     Нийтийн байруудад шалгалт хийх явцад хэд хэдэн зөрчил илрүүлсний нэг нь архидан согтуурч, агсам тавьсан зөрчил. Тухайн үед нийтийн байрны эзэн нь согтуу, түрээслэгч эмэгтэй мөн биеэ авч явах чадваргүй, хүүхэд нь уйлж, өрөө нь хөглөрсөн байдалтай байсан. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нийтийн байрны түрээслүүлэгч эзнийг эрүүлжүүлэх рүү авч явсан бөгөөд харин мэргэжлийн хяналтын улсын байцаагч хүүхдийг аргадаж саатуулсан. Улмаар  холбогдох албаны хүмүүс эмэгтэйг хүүхэдтэй нь үлдээхээр шийдвэрлэж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл цахим сүлжээнд уг гэрэл зургийг ташаа мэдээлэлтэй хамт түгээсэн хүн нь зөрчил илэрсэн нийтийн байрны түрээслүүлэгч байсан нь тогтоогдсон юм. Иймд бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, ташаа мэдээллийг цахим сүлжээнд байршуулж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье гэжээ.

Эх сурвалж: МХЕГ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...