МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

АНГИЛАЛ :

     Нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр боллоо. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан тус тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 16 багийн 190 гаруй тамирчин хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

     Тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив биелүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн.

     Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Алба хаагчид, баг тамирчид мэргэжлийн чиглэлтэй холбоотой 18 төрлийн даалгаврыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургуулилалтыг хийснээр алба хаагчид  маань бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил хэр байгаагаа мэдэж авдаг. Түүнчлэн анги, салбаруудын бэлтгэл, бэлэн байдал ямархуу түвшинд байгааг дүгнэдэг” хэмээв.

     Ийнхүү Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тэргүүн байранд орлоо. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги орсон бол гуравдугаар байранд Аврах ангийн баг тамирчид шалгарав.

     Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд завсардаад байсан тус тэмцээнийг 2004 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-18.5 ° C
-18.5 °
-18.5 °
41 %
4.1kmh
2 %
Мяг
-19 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...