ЦЭЦЭГ, САРНАЙ ГОЁ Ч УРГАХ ХӨРСГҮЙ БОЛ…

АНГИЛАЛ :

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Хэрвээ энэ өдрийг баяр гэж нэрлэх бол эрхээ хамгаалуулж чадсны баяр байх ёстой болов уу. Тэгтэл өнөөдөр тэгэж чадсан уу ? Эмэгтэйчүүдийн эрх бүх түвшинд зөрчигдсөөр байгаа. Хэдхэн хоногийн өмнө охидыг хувинд шээлгэж үзлэг хийсэн бол нэг л жишээ нь. Монгол улс бол өрх толгойлсон ээжүүдийн улс гээд хэлчихэд их хэтрүүлэггүй болов уу. Хамтдаа гаргасан шийдвэрийнхээ үр дүнг голцуу эмэгтэйчүүд дангаараа үүрч, давхар дарамтлуулж сэтгэл санааны хүчирхийлэлд автах нь өөрөө эрх зөрчигдөж байгаа нэг хэлбэр мөн үү ? Тэр хүний бүх залуу нас, амьдралын охь нь айл гэрийг ганцаараа авч явах нүр их ачаан дунд өнгөрч байгаа нь эрх зөрчигдөж буй хэлбэр мөн юм. Түүнээс гадна өнөөг хүртэл Улаанбаатар эмэгтэйчүүдэд аюултай хот хэвээр байсаар байна. Гудамж талбайд өмссөн хувцас, зүгээр л байснаараа хүчирхийлэлд өртөх нь энүүхэнд. Нийгмийн аль ч байр сууринд эмэгтэй хүний буруу болоод дуусах магадлал их. Эмэгтэйчүүдийн манлайлал гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээр эмэгтэйчүүдийн манлайллыг олноороо дэмждэггүй. Гутаан доромжлох, ялгаварлах, ямар нэг асуудалтай холбож хардах гүтгэх хандлага нь түлхүү их байдаг. Бизнес, улс төр, карьерт хүртэл эмэгтэй гэдэг хүйсийн ялгаанаасаа болж дарамтанд өртөж, эрх нь зөрчигдөж байгаа жишээ маш олон.

Энд шууд хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг бараг ярьсангүй. Зөвхөн маш энгийн зүйлсийг дурдахад эмэгтэйчүүдийн эрх бүх түвшинд зөрчигдсөн хэвээр байгаа. Хүчирхийлэлд эрэгтэй эмэгтэй хүн аль аль нь өртдөг, эрхийн асуудал дээр ялгаагүй адилхан ч хэрвээ 03.08-г эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж харж байгаа бол бидний гол ярилцах, дуугарах ёстой зүйл бол саяны хэлсэн зүйлс юм. Цэцэг сарнай мэдээж гоё, гэтэл цэцэг ургах хөрс нь байна уу ? Ус нь байна уу ? Сайн бодоорой

Энэ хорвоод хүн хүйсээ сонгож төрдөггүй хэрнээ, хүйснээсээ болж гадуурхагддаг байдлыг зогсоох, тэдний эрхийн төлөө хамтдаа дуугарцгаая !

Ч.Ганжавхлан

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-23.4 ° C
-23.4 °
-23.4 °
76 %
11.1kmh
100 %
Ням
-24 °
Дав
-23 °
Мяг
-18 °
Лха
-14 °
Пүр
-13 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...