МОНГОЛЧУУД ӨВ СОЁЛЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

АНГИЛАЛ :
     Манайхан өч төчнөөн баяр тэмдэглэдэг уламжлалтай. Тэдгээрээс гадны соёлыг суурьшуулсан нь ч цөөнгүй. Хойч үе маань баяр ёслолыг зөвхөн ууж идэж наргиж цэнгэдэг үе гээд хийсвэрээр ойлгочих гээд байх шигээ. Угтаа бол өөр л дөө. Дэлхий дахинаа нүүдэлчдийн сонгодог аж ахуйн соёлыг хамгийн тодоор хадгалж үлдсэн ард түмэн нь Монголчууд бид юм. Тэгээд тэр их соёл уламжлал маань өдөр ирэх тусам бүдгэрээд, бид яг л харж хандах хүнгүй өнчин хоцорчихсон учир мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг нэн эмгэнэлтэй ажээ.
     Энэхүү үнэт их өв соёлынхоо эрхийг хамгаалах өдөр гэж бидэнд нэг баярын баярын өдөр баймаар ч юм шиг санаа төрөв. Даяаршиж буй дэлхий ертөнцөд хамгийн үнэ цэнэтэй, сонирхолтой амьдрах оршихуйн хэлбэр нь өөрөө сонгодог нүүдлийн мал аж ахуй, түүнийг дагасан соёл уламжлал болж үлдэнэ гэдэгт бат нот итгэлтэй байна. Тиймээс бүгдээрээ энэхүү их өв соёлынхоо эрхийг хамгаалах тухай ярилцаж хэлэлцэх өдөртэй болоод, ойрын ирээдүйд улс үндэстний бодлогод тусгах хэрэгтэй. Бидний өв соёл бол үнэхээр агуу гэдгээ ойлгох ёстой. Бүдүүлэг харанхуй, өөрийн гэсэн үнэт зүйлгүй байх тусам бусдад дээрлэхүүлж доромжлуулдаг жамтай.
     Монгол нүүдэлчин гүн ухаан нь өөрөө хэдэн мянганы сорилтын даван гарч ирж үеийн үедээ хүн зоноо төлөвшүүлж хөгжүүлдэг шалгарсан хуультай. Бид тэр хуулиа зэрлэг балмадаар зөрчөөд байгаагаа ч ойлгохгүй явна.
     Тэгээд тэр их хуулиа зөрчсөн бол хатуу шийтгэлийг тэнгэр бурхан өөрөө шийтгэдэг байжээ. Өдгөө монголчуудын энэ их өвчин зовлон цаг бусын үхэл хагацал бол ердөө л тэр хууль зөрчсөний улмаас хариу шийтгэлээ амсаж байгаа хэрэг шүү та минь ээ!
Монгол улс монголоороо бахархаж, бүр айдас хүйдэсгүй амар тайван амьдрах боломж бол ердөө энэ. Чухамхүү зөв зохион байгуулалт оновчтой шийдэл менежментийн асуудлаа ярилцах учиртай. Энэ сэдвээр ярилцаад байвал бидэнд ажил их бий дээ. Цагаан сар, Үндэсний их баяр наадам төдийгөөр өв соёлыг хэмжиж үл болно. Асар том орон зай бий. Түүнийг л улам бүр тэлэх бодлого барьж ажилламаар санагдаад байх юм. Гэхдээ зөвхөн ганц өдрөөр бус өв соёлын долоо хоног гэх мэт. Улиралд нэг зохиодог, ядахдаа жилд хоёр хийчихдэг бол мөн ч ач тусаа өгнө дөө.
Өв соёл судлаач Х.Батмэнд
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...