АВРАГЧИД 70 УДАА ШУМБАЖЭЭ

АНГИЛАЛ :

     ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

     Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 24 алба хаагч хамрагдаж, 9-11 метрийн усны гүнд 70 удаагийн шумбалтыг хийсэн юм.

     Хээрийн нөхцөлд  усны гүн 7-10 метр, мөсний зузаан 120 см болохыг тогтоон хоёр цооног гарган, усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр дадлага сургуулийг хийлээ.

     Энэ удаагийн дадлага сургууль нь  шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
13.9 ° C
13.9 °
13.9 °
70 %
7.1kmh
55 %
Бям
13 °
Ням
24 °
Дав
30 °
Мяг
30 °
Лха
28 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...