БАЯНХОНГОРТ БАРУУН БҮСИЙН НАРКОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛНА

АНГИЛАЛ :

     Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан  хүлээн авч уулзав.

     Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.

     Х.Нямбаатар сайд “Баянхонгор нь бусад аймагтай харьцуулахад хуулийн салбар нэгжүүдээ маш сайн дэмждэг, бүх нэгжээ өөрийн гэсэн байртай болгож үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайтар бүрдүүлж өгсөн харагддаг. Төрийн архив нь өөрийн барилгатай, тэр нь үйл ажиллагаагаараа улсад тэргүүлдэг зэргээр сайн жишээнүүд танай аймагт олон байна. Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачлан бодит ажил хэрэг явуулж байгаад салбарын сайдын хувьд ихэд олзуурхаж байгаа юм. Танай энэ төвийг дэмжин  урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон” гэснээр дараах асуудлуудыг орон нутагт шийдвэрлэж өгөхөөр болов. Үүнд:

– Жаргалтай амьдрал төвийг өргөтгөн ирэх онд баруун бүсийн аймгуудын иргэдэд /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий/ үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулах;

– Хуучнаар татварын хэлтсийн барилгыг балансаас балансад шилжүүлэх эрхийг олгож иж бүрэн тохижуулан шүүхийн шинжилгээний албыг өөрийн байртай болгох;

– Баривчлах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулах;

– Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байрыг шинэчлэх;

– Цагдаагийн газрын сум дундын тасгууд  болох Богд, Бууцагаан суманд туулах чадвар сайтай 2 автомашин олгох;

– Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай  нэг автомашин олгох;

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт туулах чадвар сайтай 1 автомашин олгох;

– Төрийн архивын тасгийг хэлтэст харьяалуулалгүй тусдаа бие даасан статусаар үйл ажиллагаа явуулах эрхийг олгох зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгнө гэв.

     Засаг дарга Д.Мөнхсайхан, Орон нутагт ирж хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, чухал шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөнд хууль зүйн сайдад талархал илэрхийлээд шинээр байгуулах 100 ортой Наркологийн төвийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд үр дүнд хүргэн авч явах болно гэдгээ  илэрхийллээ.

     Тэрбээр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ салбарын нийт удирдлага, алба хаагчидтай уулзалт хийн тэдний санал хүсэлтийг сонсож, Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн саатуулах байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албадын үйл ажиллагаатай  тус тус танилцах юм.

+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
30 %
6.3kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...