ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

АНГИЛАЛ :

      Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллах асуудлаар олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллага болон хувцас, загварын салбарын үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

      Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хямрал болон түүхий эд, бараа материалын хомсдолтой холбогдуулан үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд нөхцөл байдалтай тулгарч байгаа. Нийслэлээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч, тэдгээрийн ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

      Олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллагын ерөнхий захирал Илхан Эрдэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компаниудад тулгамдаж буй түүхий эд, бараа материалын хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан биеийн тамирын хослолыг хямд өртгөөр, чанартай үйлдвэрлэхэд Улаанбаатар хот болон бусад хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн талууд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн төгсөгчдийг гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах, мөн ажиллах боломжийг хангах талаар санал солилцсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-25.1 ° C
-25.1 °
-25.1 °
74 %
8.8kmh
100 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...