НҮБ ОХУ-ЫН ДИПЛОМАТЧДЫГ ХӨӨЛӨӨ

      НҮБ-д суугаа Оросын 12 дипломатчийг тагнуул хийсэн хэргээр хөөсөнд хариу барина гэдгээ Кремль өчигдөр /2022.03.01/ мэдэгдэв. Тэдгээр дипломатчдыг “Манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” гэж АНУ мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “АНУ-ын үйлдэлд заавал зохих хариу арга хэмжээг нь авах болно” гэлээ.

ОРОСЫГ АНУ-ЫН АГААРЫН ОРОН ЗАЙД НИСЭХИЙГ ХОРИГЛОНО

      АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын агаарын орон зайд Оросын нислэгийг хориглох төлөвтэй байна. Европын холбоо болон Канад улс өнгөрсөн Ням гаригт агаарын орон зайгаа Оросын нисэх онгоцнуудад хаасан нь Владимир Путины түрэмгийлэлд шахалт үзүүлэх зорилготой томоохон алхам болсон. Энэхүү шийдвэрээс улбаалаад АНУ мөн ижил арга хэмжээ авч болзошгүй байна. Цагаан ордноос энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. “Delta Air Lines” болон “American Airlines” тэргүүтэй АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд өчигдрөөс /2022.03.01/ эхлэн Оросын агаарын орон зайд нислэг үйлдэхээ зогсоосон.

      РУБЛИЙН ХАНШ ДАХИН ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЭВ

      Оросын зах зээл дээр рублийн ам.доллартай харьцах ханш 100 болж буурснаар хамгийн доод цэгтээ хүрлээ. Өчигдрийн /2022.03.01/ байдлаар бусад зах зээл дээр 117 хүрсэн байна. Дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч “Газпром”, “Роснефть” тэргүүтэй компаниудад ОХУ-ын эрх баригчид гадаад валютын орлогынхоо 80 хувийг зах зээл дээр зарахыг тушаасан. Энэ нь Оросын төв банк өөрийн валютын зах зээлд интервенц хийх боломжийг хязгаарласан эгзэгтэй үед валютын ханшинд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн ерөнхийлөгч В.Путин өнөөдрөөс эхлээд 10 мянган ам.доллараас дээш дүнтэй бэлэн мөнгө гаргахыг хориглосон зарлиг гаргажээ.

Эх сурвалж: REUTERS

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-25.1 ° C
-25.1 °
-25.1 °
74 %
8.8kmh
100 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...