ШАТАХУУН ХОМСДОХ БОДИТ НӨХЦӨЛ ҮҮСЭЭГҮЙ

      Стратегийн гол бүтээгдэхүүн бензин шатахууны салбар хэдийгээр 100 хувь гадаадаас хамааралтай, нийлүүлэлт хязгаартай ч үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол бусдаас биш биднээс шууд хамаардаг боллоо. Тухайлбал, өчигдрөөс эхлэн ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал манай зах зээлд эдийн засгийн утгаараа шууд нөлөөлж, сөрөг үр дагавар гарах эсэх нь тодорхойгүй байхад иргэд өөрсдөө хий айдаст автаж, ШТС-уудад урт дараалал үүсгэн зохиомол эрэлт үүсгэж эхэллээ.

     Үүнд улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан олны танил хүмүүсийн болчимгүй үг, үйлдлүүд ч ихээхэн түлхэц болж байгаа нь илэрхий. Яагаад гэвэл тэдний олон нийтийн сүлжээнд бичсэн бодлогогүй зарим мэдээлэл иргэдэд “Шатахуун хомсдож, тасрах вий” гэсэн айдас болгоомжлолыг шууд бий болгож, дараалал үүсгэх, үнэ хөөрөгдөх, улмаар зохиомол хомсдол үүсгэх, зах зээлийн бусад салбарт дам нөлөөгөөр үнийн өсөлт гарах бодит шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.

     Жишээ нь, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр твиттерт “Байдал хэцүүдэх нь дээ. Ачаа тээвэрлэлт, бензин шатахууны үнэ ханшид нөлөөлөх магадлал маш өндөр!!!” гэж анхааруулан бичсэн нь олон иргэнийг сандралд оруулж, ШТС-руу яаран очих нэг хөшүүрэг болжээ.

      Мөн УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт сошиал сүлжээнд ОХУ, Украины талаар эх сурвалж нь тодорхой бус мэдээлэл байнга бичиж байгаа. Ялангуяа, “Киевийн колонкууд түлш дуусч байна”, “Монголд түлш нийлүүлдэг Роснефтийн эсрэг Америк хориг арга хэмжээ авахгүй гэнэ, Биднийгээ бас бодоо байлгүй дээ, тийм ээ?” гэх мэтээр бичээд байгаа нь аливаа мэдээллийг шүүлтүүргүйгээр шууд хүлээж авдаг иргэдэд “Түлш хомсдох нь ээ” гэсэн түгшүүрийг автоматаар бий болгож байна.

      Яагаад гэвэл манай иргэдийн дунд албаны баталгаатай эх сурвалжаас илүү олны танил хүмүүс хийгээд улстөрчдийн үгийг хардаг, дагадаг, итгэдэг хандлага нэгэнт түгээмэл болсон.

     Тэгвэл яг үнэндээ бодит байдал огт өөр агуулгатай байгаа. Монгол Улсын Засгийн газраас өчигдөр /2022.02.24/-ийн байдлаар Монгол Улс:

  • А80 шатахуун 64 хоног
  • АИ92 шатахуун 34 хоног
  • Дизель түлш 37 хоногийн нөөцтэй.

     Одоогийн байдлаар онцгой нөхцөл байдал үүсээгүй, нөөцийг тасалдуулахгүй байхад анхаарах шаардлагатай гэж мэдээлсэн. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Шатахуун түлшний нийлүүлэлт болон үнийн тал дээр тогтвортой байдлыг хангах чиглэлээр олон талт арга хэмжээ авч ажиллаж байгаа” гэсэн юм.

     Түүнчлэн, Орос, Украины нөхцөл байдлыг олон улс анхааралтай ажиглаж байгаа бөгөөд эдийн засгийн хамаарал бүхий томоохон гүрнүүд ямар хориг арга хэмжээ авах, шийдвэр гаргахаас шалтгаалж манай дотоодын шатахууны зах зээлд харьцангуй өөрчлөлт гарах магадлалтай. Тодруулбал, ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлж буй шатахууны экспортод хориг тавигдвал хамтын ажиллагаа хэвийн байгаа манай улсын нийлүүлэлтэд сөрөг бус эерэг үзүүлэлт гарах магадлалтай. Яагаад гэвэл ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлдэг шатахууны экспортын хэмжээ 40 орчим хувьтай байдаг. Энэ нь тийм ч бага үзүүлэлт биш учраас бусад жижиг зах зээлд үнэ тогтвортой байгаад зогсохгүй буурах, нийлүүлэх хэмжээ өсөх бүрэн боломжтой юм.

     Гэхдээ энэ нь асуудлын зөвхөн нэг тал. Сөргөлдөөнтэй байгаа улс орнуудын харилцаа хурцдаж, холбоотнууд дайнд татагдан орвол тив дамнасан зах зээл, эдийн засагт тааварлашгүй байдал үүсэж ч болно. Өөрөөр хэлбэл, цэрэг дайны байдлаас шалтгаалан улс орнууд үлэмж хэмжээний шатахуун түлш нөөцлөх шаардлага үүсэж ч болох юм.

     Гэвч яг одоохондоо манай дотоодын зах зээлд гадаад хүчин зүйл шууд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна. Харин бид өөрсдөө “Адуу тургихад илжиг дагаж пижигнэнэ” гэгчээр хий сандрал, хийсвэр мэдээллээс шалтгаалан жижигхэн зах зээлээ хомсдолд оруулж, үнийн хөөрөгдөл үүсгэж, цаашлаад бусад салбарууддаа ч зохиомол хөөрөгдөл үүсгэдэг болчимгүй араншингаа татаж, буурь суух хэрэгтэй байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
16.3 ° C
16.3 °
16.3 °
60 %
9.4kmh
0 %
Лха
22 °
Пүр
20 °
Баа
25 °
Бям
24 °
Ням
17 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...