ЗЭЭЛДЭГЧДИЙН НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

АНГИЛАЛ :

Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар:

-Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явуулж байна. Үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байна. Хамгийн удаан нь гэвэл “Монгол Драйвмилк”-тэй холбоотой хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр 886 хоног шийдвэрлэгдэж чадаагүй байгаа бол хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байна. Гуравдугаарт, 365 хоногийн хоцролтой “Монгема” компани байна. Энэ хэргүүдийн хугацааг дурдаад байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд зааснаар энэ бол зөвхөн Хөгжлийн банканд тулгамдаад байгаа асуудал биш гэсэн үг. Ер нь иргэний процесс удаан шийдвэрлэгдэж байгаа.

Нэр дурдсан хоёр хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүгч н.Уранчимэг дээр гацсан байсан. Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн банкны гомдлыг авч хэлэлцээд тус шүүгчид хариуцлага тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүй саатуулж байгаа асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Давж заалдах шатны шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процес дээр явж байна. Энэ дээр хэд хэдэн зүйл тодорхой болж байгаа нь төгрөгөөр илэрхийлэх нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хугацаа орох нь тодорхой байна” гэв.

“Хөтөлөөс эхлэлтэй зээлүүдэд улс төрийн нөлөө байгаа нь тогтоогдсон”

Мөн тэрбээр “Хөгжлийн банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй хугацаа аваад шүүхийн процесс удаан үргэлжиллээ гэж үзвэл ханшийн эрсдэлд орчихсон байгаа. Тэгэхээр Хөгжлийн банканд хамгийн тулгамдаж буй асуудал бол зээлээ хурдан төлүүлэх, ханшийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах асуудал юм. Хоёрдугаарт, дээрх зээл нэг өдөр үүсээгүй. Хамгийн анх олгосон Хөтөлийн зээлээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхээр улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжүүлж байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалган тогтоосон. Эдгээр хүмүүс өнөөг хүртэл ажлаа хийгээд явж байна. Зээл олгох процесст эрсдэлийн болон газар дээрх барьцаа хөрөнгийн судалгаа гэх мэт олон тайлан мэдээллүүд гарч байж шийдвэр гардаг.

Энэ шийдвэр гаргалтад оролцоод эрсдэлгүй гэж дүгнээд өнөөдрийн нөхцөл байдалд зээл гаргахад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй, ажлын байран дахь заасан үүргээ биелүүлээгүй асуудал тогтоогдож байвал ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, арга хэмжээ тооцох тухай мэдэгдэх хуудас ирүүлсэн. Энэ хүрээнд тодорхой хэмжээнд ажиллаж байна. Жишээлбэл, Хөгжлийн банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан Н.Мөнхбат нартай холбоотой хэрэг байна. Энэ хэрэг дээр хэд хэдэн үйлдлийг шалгадаг. Хөгжлийн банкны барилгыг худалдан авсан асуудал мөн ордог. Энэ хэрэгт хоёр хуульч томилоод ажиллуулсны нэг нь хэлтсийн даргын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй.

Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлэлт дутуу байна. Нийт зээлдэгчийн зээлийн бүх материалыг бүрдүүлсэн эсэх талаар шалгалтын ажиллагаа явуулж өнөөдөр дүн мэдээ нэгтгэгдэж гарсан. Ингээд үзэхэд, 47 зээлийн материал дутуу, алдаатай, ажилчид хоорондоо ажил хүлээлцэхдээ хэн нь нотлох баримтыг аваад устгачихсан нь тодорхойгүй буюу 66 хувьд нь зөрчилтэй гэж гарсан. Тэгэхээр зарим нэг хэргийн гол нотлох баримт устгагдсан, алдсан байж болзошгүй нотлох баримт тогтоогдож байна. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай” гэсэн юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:

-Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил маань 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа.

Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин:
-Нэгдүгээр сарын 20-ноос зээлийн эргэн төлөлт хийж байгаатай холбоотой зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх тусдаа дансыг Төрийн сан болон Монголбанкинд нээсэн. Нийтдээ 49 тэрбум 710 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. УИХ-ын ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. 10 хоногийн хугацаанд ажлын хэсгийн шалгалтын үеэр бид 27 удаагийн уулзалт хийж, 47 мянга гаруй хуудас бичгийг хүлээлгэн өгсөн. Дотоод хяналт шалгалтын хүрээнд 71 зээлдэгчид шалгалт хийсэн. Зээлдэгчийн хүрээнд 66 зээл дээр газар дээрх хяналт хийгээд явж байна.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
38 %
2.4kmh
0 %
Бям
-15 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...