КАННЫН НААДАМД СУРТАЛЧЛАХ УРАН БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

АНГИЛАЛ :

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд манай улсын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон.

Дээрх шийдвэрийн хүрээнд Соёлын яам энэ оны тавдугаар сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд Монгол Улсын павильоныг ажиллуулах гэж байна. “Marché Du Films” нь кино зах зээлийн хамгийн том яриа хэлэлцээрийн талбар бөгөөд 100 гаруй улсын 12 мянга гаруй мэргэжлийнхэн оролцож, шинэ, шилдэг кино төслүүдийг танилцуулдаг юм.

Энэ үеэр Соёлын яам Кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн орчин, дотоодын кино салбарын хөгжлийг сурталчлах, олон улсын продакшн, уран бүтээлчидтэй хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн дээрх наадмын үеэр сурталчилж, олны хүртээл болгох Монгол Улсад бүтээсэн арт хаус болон арилжааны шинэ кино бүтээлийн санал авч, нээлттэй үзлэг зохион байгуулж эхэллээ. Иймд, уран бүтээлч Та бүхнийг дараах шаардлагыг хангасан кино бүтээлээ Соёлын яаманд ирүүлэхийг урьж байна.

Кинонд тавигдах шаардлага:

  • Кино нь 2020-2021 онд бүтээгдсэн, дотоодын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран сайхны кино байна.
  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх.
  • Кино бүтээлийг ирүүлэхдээ Соёлын яамны логогоор тамгална уу.
  • Дээрх шаардлагыг хангасан киног хүлээн авч, нээлттэй үзлэг зохион байгуулна.Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны гуравдугаар сарын 7-ны өдрийг хүртэлБүтээл хүлээн авах:  [email protected]

    Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-6818,  8819-1123 утсаар лавлана уу.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
31.6 ° C
31.6 °
31.6 °
20 %
2kmh
18 %
Баа
32 °
Бям
25 °
Ням
24 °
Дав
26 °
Мяг
32 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...