“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ИЙ БАГА, ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛД ТӨВ АЙМГИЙН БАГ, ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

АНГИЛАЛ :

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран Зуунмод хотын 80 жилийн ойг тохиолдуулан “Засмал замын дугуйн уралдааны өсвөр үе, залуучуудын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Хоёр өдрийн турш зохион байгуулсан тус тэмцээнд тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, бусдыгаа хошуучилсан тамирчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, ОУХМ Д.Оргодол агсны гэр бүл гардуулан өглөө. Тэмцээнд 9 аймаг, клубийн 68 тамирчин гурван зайн уралдаанд өрсөлдсөнөөс БАГА, ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛД БАГИЙН ДҮНГЭЭР:
1. Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх дугуйн шигшээ баг
2. Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клуб
3. Спортын дунд сургуулийн “Хубилай” клуб
ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД БАГИЙН ДҮНГЭЭР:
1. “Аттила” клуб
2. Спортын дунд сургуулийн “Хубилай” клуб
3. Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх дугуйн шигшээ багийн тамирчид эхний байруудыг эзэллээ.
Энэ үеэр дугуйн спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наранд “Аймгийн Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн юм.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-19.1 ° C
-19.1 °
-19.1 °
36 %
7kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-15 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН: Хан-Уул Эко дүүрэг...

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН: Хан-Уул Эко дүүрэг өвлийн улиралд замын цас, мөс цэвэрлэх, зуны улиралд усалгаа,...