Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон үүрэгтэй зам цэвэрлэгээний 2 автомашиныг хог цэвэрлэгээ, тээвэрлэлт хариуцсан байгууллагууддаа хүлээлгэн өглөө

АНГИЛАЛ :
🌳Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа шинэ 10 ширхэг хогний автомашин хүлээлгэн өгсөн.
Тухайлбал сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай ОХУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын 4 камаз машин, БНСУ-д үйлдвэрлэсэн 3.5 тонны даацтай hyundai /HD72/ маркийн хог шахаж, тээвэрлэх зориулалт бүхий 6 авто машиныг хог тээврийн компаниудад тус тус хүлээлгэн өгсөн бол өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Камаз КО-829A1″ маркийн зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын хоёр автомашины түлхүүрийг хог тээвэр, зам цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өглөө.
Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх, ЗУНЫ УЛИРАЛД зам гадаргууны тоос шороог цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, ӨВЛИЙН УЛИРАЛД дагтаршсан цас, мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон үүрэгтэйгээрээ онцлог бөгөөд 4 улиралд үйлчилгээнд явах боломжтой юм.
🚘Ийнхүү Эко дүүрэг дүүргийн хог тээврийн байгууллагууддаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай хог тээвэр, зам цэвэрлэгээ, усалгаа зэрэг хосолсон үйлчилгээтэй нийт 12 ширхэг хог тээврийн автомашины шийдвэрлэн өгч, ПАРК ШИНЭЧЛЭЛ бүрэн хийлээ.
🌳Хоггүй Хан-Уул#Эко дүүрэг
     
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-19.1 ° C
-19.1 °
-19.1 °
36 %
7kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-15 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН: Хан-Уул Эко дүүрэг...

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН: Хан-Уул Эко дүүрэг өвлийн улиралд замын цас, мөс цэвэрлэх, зуны улиралд усалгаа,...