Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН: Хан-Уул Эко дүүрэг өвлийн улиралд замын цас, мөс цэвэрлэх, зуны улиралд усалгаа, цэвэрлэгээ хийх тусгай зориулалтын хог, цэвэрлэгээний хоёр автомашинтай боллоо

АНГИЛАЛ :
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН:
Хан-Уул Эко дүүрэг өвлийн улиралд замын цас, мөс цэвэрлэх, зуны улиралд усалгаа, цэвэрлэгээ хийх тусгай зориулалтын хог, цэвэрлэгээний хоёр автомашинтай боллоо
“Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш хоггүй, эко дүүрэг болох зорилт дэвшүүлэн, дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийн ажилчдынхаа ажлыг хөнгөвчилсөн, олон үйлдэлтэй цас, мөс цэвэрлэж, давс бодис цацах зориулалт бүхий хоёр автомашиныг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн /2022.10.29/ өнөөдөр хог хариуцсан байгууллагууддаа хүлээлгэн өглөө.
Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь өвлийн улиралд цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах, зуны улиралд зам гадаргууны тоос шорооноос цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, хосолсон үүрэгтэй, орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх дагтаршсан мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон давуу талтай юм.
Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн хэдэн жил эрчимтэй нэмэгдэж орон сууцны бүтээн байгуулалтууд ихэссэн. Гэтэл 10 гаруй жил хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгдээгүй, дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 10 гаруй нь актлах шаардлагатай, ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ их байдгаас хог ачилт хугацаандаа хийгддэггүй, иргэдийг ихээр бухимдуулдаг зэрэг асуудлууд ийнхүү шийдвэрлэгдэж байгаад баяртай байна.
Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, хоггүй цэвэрхэн, эко орчныг бүрдүүлэх тал дээр дүүргийн зүгээс ОНЦГОЙ анхааран Эко дүүргийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллана” гэв.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
-23.5 ° C
-23.5 °
-23.5 °
61 %
5.7kmh
17 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-13 °
Пүр
-13 °
Баа
-15 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...