“Хог хаягдлын үйлчилгээний хураамж”-ийг шинэчилэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна.

АНГИЛАЛ :

Хог хаягдлын хураамжийн одоогийн мөрдөж байгаа тариф нь 2013 онд баталсан хэмжээ бөгөөд энэ нь хог хаягдлын хураамжаар нөхөх зардал буюу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардал, хог хаягдлыг булшлах бодит зардлыг нөхөж чадахгүйгээс хог тээврийн байгууллагууд хог тээврийн автомашинуудыг шинэчлэх, хүрээмжтэй ажиллах боломжгүйд хүрч улмаар иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөх эрсдэлд хүргэж байна. Мөн айл өрхийн гишүүдийн тооноос хамаарч өрхөөс гарах хог хаягдлын хэмжээ харилцан адилгүй байгаа нь хог хаягдлын хураамжийг өрхөөр тооцож авах аргачлал нь тохиромжгүй гэдгийг харуулж байна.

Хог хаягдлын тухай хуульд зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх тарифыг батлах эрх зүйн зохицуулалттай.

Өнөөдрийг хүртэл хог хаягдлын хураамжийг 9 жилийн өмнө тогтоосон үнэлгээгээр авч байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна.

Тогтоолын төсөлд сард авах хог хаягдлын хураамжийг иргэнээс, аж ахуйн нэгжээс тус тусдаа  тарифтай байхаар шинэчлэн тогтоохоор санал авч байна. Энэ нь хог тээврийн байгууллагууд бодит зардлаараа санхүүжих, зориулалтын техник хэрэгслээр парк шинэчлэлт хийх, хог хаягдлын менежментийг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.4.3 дахь заалтад заасны дагуу “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн болон аж ахуй нэгжээс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр https://khanuul.mn/tusold-sanal-avah/ цахим хуудаст байршуулж байна. Мөн тогтоолын төсөлд саналаа ……………………….. цахим хаягаар ирүүлэх боломжтой.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-23.1 ° C
-23.1 °
-23.1 °
51 %
8.1kmh
97 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-15 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...