ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН ТУРКМЕНИСТАН, ТАЖИКИСТАН УЛСУУДАД АЙЛЧЛАХААР БОЛЖЭЭ

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах гэж байна. Душанбе хотод тэр Тажикистаны ерөнхийлөгч Имомали Рахмонтой уулзах бол Ашгабат хотод Каспийн тэнгисийн орнуудын чуулганд оролцох ажээ.

Уг чуулганд Азербайжан, Казахстан, Иран, Туркменистаны төрийн тэргүүнүүд оролцох юм байна.

Путин хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод айлчилж, өвлийн олимпын наадмын нээлтэд оролцож байсан юм.

Бээжин 2022 өвлийн олимпын наадам өндөрлөсний дараахан хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолж байв.

Энэ дайн одоо тав дах сардаа үргэлжилж байна.

Ням гарагт Германд дэлхийн Их Долоон гүрний удирдагчдын чуулган эхэлсэн юм. Энэ үеэр удирдагчдын дунд ОХУ-ын ерөнхийлөгчтэй холбоотой хошин наргиа яригдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Уулзалтын ширээний ард суухдаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүрмээ тайлан дан цамцтай байж болох эсэхийг бусдаасаа асуусан байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо албан ёсны зураг авхуулсны дараа тайлах нь зөв гэж түүнд зөвлөжээ. Жонсон тэгэхэд “Бид Путинээс дутахгүй хүчтэй гэдгээ харуулсан нь дээр байх” гэж хошигносон байна.

Хариуд нь Трюдо “Цээжээ нүцгэлээд морь унах уу” гэж наргижээ. Энэ нь 2009 онд Путиний тайгад авхуулсан гэрэл зурагтай холбоотой наргиа байв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-23.5 ° C
-23.5 °
-23.5 °
48 %
5.9kmh
0 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...