ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 29 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 5 орон нутагт, 3 хүүхэд гэмтэж бэртжээ.

Орон нутагт 2 ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган холбогдсон осол 10 бүртгэгдсэн
  • Мотоциклтой осол 2 бүртгэгдсэн
  • Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
  • Унадаг дугуйтай 2 осол бүртгэгдсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн.1 хүний амь хохирсон байна.

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 6 бүртгэгдсэнээс жолооч-5, явган-1 холбогдсон байна.

Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх  осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
scattered clouds
23 ° C
23 °
23 °
48 %
3.9kmh
27 %
Лха
27 °
Пүр
25 °
Баа
26 °
Бям
19 °
Ням
22 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...

СТАТИСТИК: ЭНЭ ОНД БИЗНЕС, ЭРХ ЗҮЙГЭЭР ХАМГИЙН ИХ, ХӨДӨӨ...

Дээд боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг өчигдөр болсон2021-2022 оны нэгдсэн хурлын үеэр танилцууллаа.   Улсын хэмжээнд дээд боловсролын 88 байгууллага...