“УБТЗ” ХНН: ЦЕМЕНТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭН ТАСРАЛТГҮЙ, СААДГҮЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Барилга, хот байгуулалтын Яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь “МАК” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн төлөөллүүдтэй  уулзалт хийж, цементийн тээвэрлэлт, вагон хангалтын талаар хэлэлцсэн. Уулзалтаар дотоодын цементийн хэрэгцээг хангах ажлыг эрчимжүүлж, цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үүднээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс цемент үйлдвэрлэгч “МАК” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-иудыг тодорхой тооны вагоноор нэмж ханган, тээвэрлэлтийг тасралтгүй, саадгүй гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын цемент борлуулах захуудад цементийн олдоц ховор, үнэ өндөр байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачилт тээвэрлэлтээс шалтгаалсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь энэ он гарснаас хойш 6 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 2316, “МАК” ХХК-ийн 3284, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн 1805 вагон цементийг ачиж тээвэрлээд байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь дулааны цахилгаан станцуудын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, барилгын материал, өргөн хэрэглээний болон хүнсний бараа зэрэг нийгмийн хэрэгцээний нэн шаардлагатай ачааг 24 цагийн туршид тасралтгүй, найдвартай, хөнгөн шуурхай тээвэрлэх ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
13.9 ° C
13.9 °
13.9 °
63 %
5.3kmh
100 %
Ням
24 °
Дав
29 °
Мяг
28 °
Лха
28 °
Пүр
28 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...