УВС АЙМГИЙН 51 ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖИЖ, “E-MONGOLIA”-Д НЭГТГЭГДЛЭЭ

“И-Монгол” академийн баг 2022 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Энэ үеэр Увс аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “e-mongolia” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Увс аймгийн цахимжсан үйлчилгээнүүдийг дурдвал:

  • Увс аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Увс аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Увс аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Увс аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
  • Увс аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
  • Чандмань Увс ХХК – 4 үйлчилгээ
  • Газрын Харилцаа, барилга, Хот Байгуулалтын газар – 8 үйлчилгээ
  • Увс аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Улаангом сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
  • Увс аймгийн Хүнс хөдөө АА газар – 5 үйлчилгээ
  • Увс аймгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК – 2 үйлчилгээ
  • Увс аймгийн музей – 1 үйлчилгээ

Ингэснээр нийт 20 аймгийн нутгийн захиргааны 1230 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
11.9 ° C
11.9 °
11.9 °
91 %
2.7kmh
0 %
Ням
21 °
Дав
25 °
Мяг
30 °
Лха
23 °
Пүр
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...