С.ЭНХБОЛД: ФАЙЗЕР ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНГ 12-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛНЭ

Монгол Улс 12-17 насны хүүхдүүдээ Файзер вакцинд 2021 оны зургаадугаар сараас хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны хүүхдүүдийн 71, 16-17 насны хүүхдүүдийн 87 хувь нь Файзер вакцины хоёр тунд хамрагдаад байгаа. Тэгвэл 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт бүүстер тунг хийж эхлэх тухай тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд зургаадугаар сарын 15-нд буюу өнгөрсөн Лхагва гарагт гаргасныг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар мэдээлсэн юм.

Коронавирусийн халдварын тоо буурсан ч тархалт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд мутац тасралтгүй явагдсаар байгаа. Иймд дэлхийн улс орнууд долдугаар сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавиад буй бөгөөд дархлаа сэргээх нэмэлт тунг чухалд тооцож байна.

Түүнчлэн вакцинд огт хамрагдаагүй хүүхдүүд хамгийн их эрсдэлтэй, хүндээр өвчлөх магадлалтай тул 5-12 насны хүүхдүүдийг вакцин хамруулах ажил удахгүй эхлэх товтой байна. Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний ээлжийн 300,000 тун, хүүхдэд зориулсан Файзер вакциныг нийлүүлж байгаагаа өчигдөр мэдэгдээд буй.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
16.3 ° C
16.3 °
16.3 °
60 %
9.4kmh
0 %
Лха
22 °
Пүр
20 °
Баа
25 °
Бям
24 °
Ням
17 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...