ГЕРМАНЫ ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨР БЭЛТГЭГДСЭН 42 ТӨГСӨГЧ ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

Германы инженерийн сургалтын хөтөлбөрийн дагуу инженер технологийн салбар дахь эрэлттэй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн шинэхэн төгсөгчид дипломоо гардан авлаа. Өнөөдөр Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер мэргэжлээр төгсөж буй 42 оюутан МГТИС-ийн тав дахь төгсөлт болж байна.

Энэ өдөр төгсөгчдөд баяр хүргэхээр ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн, хатагтай Регина Рутенберг, Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) Хөтөлбөрийн менежер Голрох Анзари-Ха, Майк Томсэн, Аахены Техникийн их сургуулийн багш Др. Мартин Книпертц болон Германы олон улсын хамтын ажиллагааны бусад төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн Монголын талаас БШУЯ-ны төлөөлөл болон аж үйлдвэрийн байгууллага, компаниудын удирдлагууд, төгсөгчдийн гэр бүлийнхэн ёслолын арга хэмжээнд оролцож, төгсөгчдөд өндөр амжилт хүслээ.

зураг

МГТИС-ийн 2022 оны төгсөгчид төгсөх жилдээ хамгийн олон тэтгэлэг хүртэж, мөн ажлын байрны санал олноор нь хүлээж авсан гээд амжилтаар дүүрэн Төгсөлтийн баяраа тэмдэглэж байна.

Энэ удаагийн төгсөгчид хоёр жил гаруй хугацаанд халдварт цар тахлын нөхцөл байдалд суралцсан ч, Оюутны зөвлөлийг удирдан чиглүүлж, сайн дурын “Лава” клубээрээ Налайх дүүргийн хүүхэд залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулан, “Литмус ток”, цэцгийн “Флорист” клубээрээ сургуулийн орчныг ногоон болгож, багш ажилтан, оюутнуудаа эко уриалгад нэгтгэж чадсанаараа ихээхэн онцлогтой.

зураг

Сурлага төдийгүй олимпиад, спортын тэмцээн, уралдаан, сайн үйлсэд зориулсан хувь нэмэр зэргээрээ манлайлсан энэ жилийн төгсөгчдийн 40 хувь нь Германы эрдмийн солилцооны албаны (DAAD)-ын цалинтай тэтгэлэг, 20 хувь нь МГТИС-ийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийг 2021-2022 оны хичээлийн жилд хүртсэн байна. “DAAD-TNB” тэтгэлэг хүртсэн зургаан төгсөгч нь сүүлийн нэг семестртээ ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд олон улсын оюутнуудын хамт суралцангаа тус хотын уул уурхай, инженер, технологийн салбарт туршлага судлаад ирсэн юм.

МГТИС нь 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан билээ. Тиймээс тус сургуулийн төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллахаас гадна дэлхийн шилдэг их сургуулиудад ахисан түвшинд суралцах үүд хаалга нээлттэй болж байгаа. Энэхүү магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн дипломоо МГТИС-ийн шинэхэн төгсөгчид өнөөдөр ийнхүү гардан авлаа.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
15.9 ° C
15.9 °
15.9 °
78 %
8.7kmh
100 %
Пүр
16 °
Баа
25 °
Бям
23 °
Ням
21 °
Дав
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...