ГЕРМАН УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ГЕНЕРАЛ ЭБЭРХАРД ЦОРН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийн урилгаар энэ сарын 16-19-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн Зэвсэгт хүчний Жанжин штабт албан ёсны айлчлал хийж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны Зэвсэгт хүчний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Зэвсэгт хүчний Уулын явган цэргийн чадавхыг нэмэгдүүлэх, Герман-Монгол Улсын Зэвсэгт хүчний залуу боловсон хүчнийг бэлтгэх “ПРОФИЛ” хөтөлбөр, энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, цэргийн техник, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлт зэрэг олон чухал асуудлаар хэлэлцээ хийнэ.

Ташрамд дурдахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1993 оноос эхэлж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хүний нөөцийг сургаж бэлтгэх чиглэлээр тасралтгүй хөгжиж ирсэн түүхтэй. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер 2018 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахлын дараа дахин дээд хэмжээний айлчлал хэвийн үргэлжлэх юм хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
19.9 ° C
19.9 °
19.9 °
47 %
6.2kmh
52 %
Ням
20 °
Дав
26 °
Мяг
30 °
Лха
23 °
Пүр
25 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...