ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн шинэ бүтээгдэхүүнийг хямдралтай, урамшуулалтай үнээр хэрэглэгчдэд хүргэх, бүтээгдэхүүнийг нь  сурталчлах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг 6 дугаар сарын 06-08-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д  Үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.

Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид түүчээлэн дэмжиж “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтайгаар худалдаалж байна.

Монгол Улсад хүнс боловсруулах 1880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин нэмэгдэж, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг тус тус баталж, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлсөн.

Мөн 12.7 мянган тонн нөөцийн мах бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлж, 19.2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, нийт 550 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр хүнсний боловсруулах үйлдвэрийнхэнд олгох шийдвэрийг гаргаад байна.

 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-11.7 ° C
-11.7 °
-11.7 °
70 %
8.2kmh
100 %
Ням
-12 °
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-12 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...