Энэ сарын 6-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр зүүн хажуугаас усжих Хэрлэн, Онон, Эг, Барх, Балж, Алтайн нуруунаас усжих Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-95 см нэмэгджээ.
Хэнтий нуруунаас эхтэй Балж, Алтайн нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 5-15 сантиметр давсан байна.
Орхон голын нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эх авах Эг, Дэлгэрмөрөн, Бэлтэс Шишхэд, Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хангай нурууны өврөөс усжих Түй, Богд, Чигэстэй, Онги, Байдраг зэрэг голууд олон жилийн дунджаас 10-50 см бага байна. Харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нурууны Туул голын адгаар, Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр голын эхэн хэсгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм.
Хэдийгээр ихэнх гол мөрний услагийн дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч түр хугацаанд орсон хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан сарын сүүлийн арав хоногт усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.