Д.ТОГТОХСҮРЭН: ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛНА

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Иргэд, олон нийт, улс төрийн намуудаас ирүүлсэн Үндсэн хууль өөрчлөлт оруулах тухай саналыг талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн сард улс төрийн намууд, иргэний хөдөлгөөн болон иргэд оролцоод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг шаардлагыг УИХ-д өгсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргасан. Тэрхүү  захирамжийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгээс судлаачид, 1992 оны Үндсэн хууль батлалцсан хүмүүсийн төлөөлөл болон Монголд үйл ажиллагаа явуулж буй 16 улс төрийн намын удирдлагуудтай гэхчлэн нийт гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгийн дүнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санаа бодлыг сонсож нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.

Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар улс төрийн намууд болон олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсэн зүйл байгаа.  Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг  асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгийг улс даяар хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэдэг шийдэлд хүрлээ. Хэрэв олон нийт дэмжих юм бол УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих боломжтой болно” гэлээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
scattered clouds
26.6 ° C
26.6 °
26.6 °
31 %
3.9kmh
48 %
Пүр
24 °
Баа
31 °
Бям
25 °
Ням
24 °
Дав
24 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...