ШИНЭЧЛЭГДСЭН, ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАГВАРТАЙ PORSCHE MACAN МОНГОЛД ИРЛЭЭ

Porsche Macan загвар нь анх 2014 онд зах зээлд танилцуулагдаж байсан. Үүнээс хойш дэлхий даяар нийт 600,000 гаруй ширхэг борлуулагдсан нь Porsche-н хамгийн эрэлт өндөртэй загвар болсон байдаг. Харин энэ оны шинэчлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн Macan нь хурд хүч, сэтгэл татахуйц динамик байдлыг нэг дор багтааж чаджээ. Хөдөлгүүрийн төрөл болон хүчин чадлаас хамаараад Macan, Macan S, Macan T, болон Macan GTS гэж ангилагдаж байгаа бөгөөд 265 морины хүчнээс эхлээд 440 морины хүч бүхий turbocharger-тай, I4 2000-турбо V6 2900 багтаамж бүхий хөдөлгүүртэй юм.

Гадна дизайн

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 1)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 2)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 3)

Нүүрэн хэсэг нь спортлог хэлбэртэй болж, урд нүүр, хойд гүпер болон 4 хаалганд нь 3D шинэ элементүүд нэмэгдсэн ба Porsche Dynamic Light System – ийн лед гэрэл, 7 шинэ төрлийн гоёлын обудны сонголттой болжээ. Дугуйны хувьд Macan загвар нь 19 инч, Macan S нь 20 инч, Macan GTS нь 21 инчийн хэмжээтэй болж Porsche стандартаар тохируулагдсан бөгөөд стандарт өнгө, металик одтой өнгө зэрэг 14 өнгөнөөс сонголт хийх боломжтой. “Porsche Exclusive Manufaktur” буюу гар аргаар урлагдах “Таныг илэрхийлэх Таны автомашин” тодотголтой шинэ Macan-ы дизайн таны гарт хүрэхэд бэлэн болжээ.

Интерьер

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 4)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 5)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 6)

Интерьерийн хувьд илүү минимал болсон ба хянах самбар дээрх аналог цаг болон товчлуурын оронд мэдрэгчтэй гадаргуутай болж, онлайн функцүүд болон үйлдлүүдийг мэдрэгчээр, эсвэл дуу хоолойгоор шууд удирдах боломжтой болсон байна. Мөн Gentian blue, Papaya болон Crayon өнгөнүүдэд арьсан суудлын бүрээс, оёдлын хийцээр өнгө тодотгол нэмэх боломжтой болжээ.

Хөдөлгүүр ба жолоодлого

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 7)
Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 8)

Шинэ загвар нь 265 морины хүчтэй, дээд хурд нь 232 км/ц, цуваа 4 цилиндрт хөдөлгүүрээс эхэлдэг ба 6.2 секундэд 100 км/ц хурдлах боломжтой байна. Мөн түүнчлэн шатахуун зарцуулалтыг хамгийн бага түвшинд авчирч чаджээ. Porsche брэндийн бүх загварууд өөр өөрийн гэсэн жолоодлогын арга барил, хэв маягтай бөгөөд Panamera, Macan болон Cayenne загварууд нь өөр өөрийн сегмент дотроо хамгийн спортлог автомашинуудаар нэрлэгддэг. Эдгээр бүх загварыг Porsche нэр дор нэгтгэдэг гол зүйл бол тэдний үндсэн ДНК буюу домогт 911 загварынх нь амин сүнс байдаг.

Энэхүү Porsche Шинэ Macan загварыг энэ зургаадугаар сарын 3-5 өдрүүдэд Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “UB Autoshow 2022” дээр хүрэлцэн ирж сонирхох боломжтой.

“Старчейз Автомотив Лимитд” ХХК

Шинэ үеийн Porsche Macan Монголд ирлээ (фото 9)

“Старчейз Автомотив Лимитд” ХХК нь Ази тивийн 9 оронд тансаг зэрэглэлийн автомашины импорт болон борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг Сингапурын Wearnes–Starchase группийн Монгол улс дахь салбар компани юм. Тус компани нь 2014 оноос хойш тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Porsche брэндийн албан ёсны дилерээр ажиллаж байгаа бөгөөд шинэ болон ашиглалтад байсан автомашины борлуулалт, сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ, кузов засвар, мөн будгийн үйлчилгээ үзүүлж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
25.3 ° C
25.3 °
25.3 °
27 %
2.3kmh
1 %
Дав
23 °
Мяг
31 °
Лха
22 °
Пүр
25 °
Баа
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...