ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД 20-800 САЯ ТӨГРӨГИЙН 3%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

АНГИЛАЛ :

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” батлагдсаны дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

 

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн sme.gov.mn цахимаар хүлээн авна.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа:  5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь

Зээл олгох салбар:

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
  2. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
  3. Хүнсний зоорь, агуулах;
  4. Эрчимжсэн мал аж ахуй
  5. Гахай, тахиа, зөгийн аж ахуй
  6. Хүлэмжийн аж ахуй- мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
  7. Модон шахмал хавтангийн үйлдвэр
  8. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;
  9. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ

Ангилал Ажилчдын тоо Зээл олгох хэлбэр Борлуулалтын орлого

/төгрөг/

Зээлийн хэмжээ /төгрөг/
доод Дээд
1 Бичил 1-9 Сангаас шууд олгоно 0-100 сая хүртэл 20,000,000 100,000,000
100-200 сая хүртэл 20,000,000 200,000,000
200 саяас  дээш 20,000,000 300,000,000
2* Жижиг 10-49 Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн  санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл” 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл 20,000,000 800,000,000
Дунд 50-199 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл

Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо bvrtgel.sme.gov.mn цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • sme.gov.mn веб хуудас,
  • “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” пэйж хуудас,
  • “77485555-1”  дугаарын утас, Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас лавлана уу.
  • Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг төсөл хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил , Төрийн банкнуудад шууд хандана.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
31.6 ° C
31.6 °
31.6 °
20 %
2kmh
18 %
Баа
32 °
Бям
25 °
Ням
24 °
Дав
26 °
Мяг
32 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...