ХЭНТИЙ АЙМАГ 700 ГА ТАЛБАЙГ УСАЛГААНЫ СИСТЕМТЭЙ БОЛГОНО

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын нутагт хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явцтай танилцлаа.

Азийн Хөгжлийн Банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Засгийн газар хамтран хүнсний ногооны 700 га талбайг усжуулахаар 2019 оноос судалгаа хийсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад оруулах юм.

Төсөл хэрэгжсэнээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрэх, хүнсний ногооны тариалах талбайн болон хураан авах ургацын хэмжээ одоогийнхоос 5-6 дахин нэмэгдэх, тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, шинэ таримал сортуудыг нутагшуулах, Чингис хот болон ойрын сумд, Дорнод, Сүхбаатар аймагт  бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хүнсний нарийн ногооны үр үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Төслийн дараах тариалалт хийхийн тулд хөрс боловсруулахаас эхлээд тариалах, ургалтын үеийн арчилгаа, хураалт хийх 100 мориноос дээш хүчин чадалтай трактор, иж бүрэн техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна.

Хэрлэн сумын хувьд 60 га талбайд төмс, 36 га талбайд 13 аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, нөхөрлөл, 15 иргэн хүнсний ногоо тариалж байна.

Тариаланчид Чингис хотын хүн амын төмсний 57, хүнсний ногооны 28 хувийг хангадаг бөгөөд одоогийн тариалж байгаа талбайг төмсөнд 50 га, хүнсний ногоонд 90 гаруй га талбайгаар  нэмбэл дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой юм.

5,854 м.кв талбай бүхий 76 ширхэг зуны хүлэмж, 680 м.кв талбай бүхий зургаан ширхэг гурван улирлын хүлэмжид тариалалт хийж байна.

зураг

1,195 тн ургац хадгалах зоорьтой боловч 250 тоннын зоорийг нь ашиглах боломжгүй учир нийт ургацын 65 хувийг хадгалдаг. Ургацаа бүрэн хадгалахад 1,000 тн, орон нутгийн хэрэгцээг хангах хэмжээний тариалалт хийхэд 3,000 тоннын зоорь шаардлагатай байгаа тухай тариаланчид ярилаа.

Цаашид төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг даатгалтай болгох, өрхийн хэрэгцээнд үнэ төлбөргүй олгодог 0.1 га талбайн хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй  хөгжүүлэх, төрөөс тогтвортой үнийн бодлого баримтлах зэрэгт анхаарах хүсэлт гаргалаа.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож Хэрлэн сумын ногоочдод  32 морины хүчтэй хоёр трактор хүлээлгэн өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Хэнтий тариалан” ХХК-ийн “No-till” буюу нөхөн сэргээгдэх технологийг 2014 оноос туршиж байгаа ажлын явцтай танилцлаа.

Тус компани га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, талбайн ашиглалтын сайжруулж сэлгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, га талбайн зардлыг багасгах, ургамал хамгааллын бодис-гербицидын хэрэглээг бууруулах, эко хүнс үйлдвэрлэх технологи бий болгохыг зорьж байна.

Технологи нэвтэрснээр нэг га-гаас дунджаар 25 центнер үр тариа хураан авах боломжтой. Энэ технологийг Хэнтий аймгийн сумд төдийгүй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ аймагт нэвтрүүлж, туршилт хэлбэрээр тариалж эхэлжээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
17.9 ° C
17.9 °
17.9 °
57 %
9.1kmh
100 %
Мяг
19 °
Лха
22 °
Пүр
20 °
Баа
26 °
Бям
24 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...