МОТОЦИКЛИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ ГАРЛАА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 24 хүн гэмтжээ.

Мөн мотоциклийн ослын улмаас нэг хүний амь хохирсон харамсалтай мэдээлэл байна.

Хүн гэмтсэн ослыг тодруулбал,

  • Явган зорчигч мөргөсөн осол дөрөв,
  • Онхолдсон осол нэг,
  • Мөргөлдсөн осол гурав,
  • Хөдөлгөөн эхлэх үед гарсан осол нэг,
  • Ослын үеэр автомашинд зорчигчоор явсан дөрөв,
  • Мотоциклтой осол хоёр тус тус бүртгэгдсэн байна.

Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн дунд 6-15 насны гурван хүүхэд байжээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 423 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн зуны урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор мотоциклтой хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа тул хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвшихийг зөвлөлөө.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-14.3 ° C
-14.3 °
-14.3 °
40 %
4.1kmh
100 %
Пүр
-14 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...