“ИНДРА ГАНДИ-ЗАХИРАХ ЗОН” БУТЭЭЛИЙГ ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАР МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛЭН ГАРГАЛАА

Энэтхэгийн алдарт зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди-Захирах зон” бутээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар монгол хэлнээ хөрвүүлэн нийтийн хүртээл болголоо.

Энэхүү бүтээлийн нээлт Интер номын төв салбарт өнөөдөр болов. Эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Энэтхэгийн гурав дахь Ерөнхий сайд бөгөөд хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдон ажилласан Индра Гандийн намтар түүхийг энэхүү номд өгүүлжээ.

Энэтхэгийн алдартай улс төрч эмэгтэй Индра Гандийн намтар түүх, алдаа оноог өгүүлсэн энэхүү бүтээлийг монгол уншигчдад хүргэх ажлыг Монгол Улсын гавьяат багш, ОТИС-ийн Үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактороор ажилласан байна.

Тэрбээр номын нээлтийн үеэр хэлэхдээ, “Индра Гандийн улс төр болон хувь хүний амьдралынх нь алдаатай, оноотой түүхийг нь орчуулсан энэхүү зохиолд эмэгтэй улс төрчийн хийсэн бүтээсэн түүх нь гэгээлэг бөгөөд сайхан зам мөрийг үлдээж чадсан. Ямар их зовлон бэрхшээлийг туулж амжилтад хүрснийг нь Индра Гандийн намтар түүх харуулж байна” гэдгийг тодотгов.

Төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүл зүй-Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажиллаж бүтээлд салбарын тэргүүлэх эрдэмтэд орчуулгын болон нийгэм, улс төрийн редакци хийжээ.

Номын редактор, философийн ухааны доктор, профессор С.Одхүү ярихдаа, “Номыг зохиогч Индра Гандийн үеэл эгч учраас хувийнх нь амьдралыг сайн мэддэг. Индра Ганди бол ээдрээтэй боловч бахархалтай түүхийг бүтээсэн дорно дахинаас тодорсон гайхамшигтай эмэгтэй юм. Номыг уншиж байхад өрөвдмөөр, бахархмаар зүйл их гардаг. Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд тус улсын хөгжил дэвшилд асар их ажил хийсэн. Түүний амьдралын 1966-1975 оныг амжилтын 10 жил гэж тэмдэглэдэг. Энэ талаар тухайн үеийн Мэдээлэл харилцааны сайд нь “Ганди бол  10 жилийн дотор 1000 жилийн ажил амжуулсан” хэмээсэн. Энэтхэгийн түүхэнд Махатма Ганди, Индра Ганди, Ражив Ганди гэсэн Ганди тодотголтой гурван том хүний хувь заяа эмгэнэлтэй төгссөн, маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. Энэтхэг төдийгүй дорно дахинд эмэгтэй хүн удирдагч болно гэдэг амаргүй. Эмэгтэй хүний хувьд маш өрөвдмөөр амьдралтай, гэр бүл, нөхөр, үр хүүхдээ золиод зөвхөн үнэний төлөө, эрх чөлөөний төлөө тэмцэж байсан. Улс төрчийг шүүх шүүдэггүй, түүх шүүдэг гэж үг байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Индра Ганди зөв юм хийсэн гэдэг нь улам бүр тодорсоор байна” гэв.

Индра Гандийн үеэл, зохиогч Наяантра Сахгал улс төрийн болон хувь хүний амьдралын алдаа оноотой баялаг түүхийг тун ойроос үнэн бодитоор бичсэнээрээ уг бүтээл онцлогтой.

Индра Гандийн эцэг Жавахарлал Неруг монголчууд сайн мэдэх бөгөөд тэрбээр тусгаар тогтносон Бугд Найрамдах Энэтхэг Улсын анхны Ерөнхий сайд байсан бол түүний эх Камала Неру, өвөг эцэг Мотилал Неру нар ч мен Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байв.

1966, 1980 онд энэтхэгийн Ерөнхий сайдаар хоёронтоо сонгогдон ажилласан Индра Гандийн улс төрийн замнал амаргүй байсан бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай, хун ам дотроо ундэстэн, угсаатны олон нийтлэгтэй, шашин соёлын олон урсгал чиглэл, хэв маягтай Энэтхэг улсын түүхэнд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэгч, улс орноо бус нутгийн тэргүүлэгч гүрэн болгох, хүнсий уйлдвэрлэлд хувьсгал хийсэн гавьяатан гэж үнэлэгдэхийн зэрэгцээ ардчиллын унэт зүйлсийг бүдгэрүүлсэн, социализм руу хэвийсэн бодлого шийдвэрүүд гаргагч гэж ч шүүмжлэгддэг. Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах ёстой гэсэн эцгийнхээ үзэл санааг баримтлан тэрбээр энэтхэгийг хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хөдөө аж ахуйн үсрэнгуй хөгжлийг бий болгож чаджээ.

Ташрамд  дурдахад, Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн хамт олон эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулахад анхаарч дэлхийд нэрээ дурсгасан шилдэг эмэгтэй улс төрчдийн намтрыг орчуулан нийтийн хүртээл болгох ажлыг 2015 онд санаачлан Их Британийн ерөнхий сайд алдартай улс төрч Маргарет Тэтчерийн “Эрх мэдэлд хүрсэн зам” бүтээлийг орчуулж монгол уншигчиддаа хүргэж байв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
15.9 ° C
15.9 °
15.9 °
78 %
8.7kmh
100 %
Пүр
16 °
Баа
25 °
Бям
23 °
Ням
21 °
Дав
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...