ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА

НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын улаан загалмайн хороо (ОУУЗХ)-ны Ази, Номхон далайн бүсийн захирал К.Чиполлаг өнгөрсөн сарын 31-нд хүлээн авч уулзлаа.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газар ОУУЗХ-той хөгжүүлж буй хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд Монголын ард түмэнд өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зорилгын хүрээнд Швейцарт байрладаг Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын гишүүний сонгуульд анх удаа нэрээ дэвшүүлж, сонгогдон ажиллаж байгааг мөн тэмдэглэлээ.

Бүсийн захирал К.Чиполла Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэг болон Монгол Улсын Засгийн газартай ойр ажиллаж ирснийг сайшаан, эн сард Женев хотноо болох Олон улсын улаан загалмайн нийгэмлэгүүдийн Ерөнхий Ассамблейн чуулганд монголын тал идэвхтэй оролцож, энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтуудыг зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-3.6 ° C
-3.6 °
-3.6 °
64 %
3kmh
4 %
Мяг
-3 °
Лха
-0 °
Пүр
-1 °
Баа
-13 °
Бям
-3 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...