ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД 3×3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ЕСӨН БАЙРШИЛ

АНГИЛАЛ :

“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн.

Уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар санал оруулсан. Энэ жилдээ багтаан нийслэл, дүүргийн төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 59 байршил дахь 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4,860 гарааш буулгах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл гарааш чөлөөлсөн байршлуудад 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг дүүргүүдээс ирүүлжээ.

Тухайлбал, Баянгол дүүрэг гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд, Баянзүрх дүүрэг дөрвөн байршилд, Чингэлтэй дүүрэг нэг байршилд тус бүр сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байна. Саналын дагуу есөн байршлын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан есөн байршлыг танилцуулж байна.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
scattered clouds
24.1 ° C
24.1 °
24.1 °
47 %
7.5kmh
27 %
Лха
24 °
Пүр
23 °
Баа
23 °
Бям
22 °
Ням
22 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...