ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДРИЙГ ХҮРЭЛ СУРГУУЛИУДЫН БИЕИЙН ТАМИР, ТОГЛООМЫН ТАЛБАЙГ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАНА

Ерөнхий боловсролын сургуулиуд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайд хүүхдүүдийг тоглуулдаггүй талаарх асуудал олны шүүмжлэлийг дагуулах болсон. Тодруулбал нийслэлийн 41-р сургууль тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдүүдийг хөөн гараж байгаа бичлэг ахим орчинд цацагдсан. Тус асуудал нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн тул холбогдох албанаас дараах шийдвэрийг гаргаад байна.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Буянтогтохоос тодруулахад “Уг нь сургуулийн хашаан дахь спортын талбай, барилга байгууламж нь тухайн сургуулийн өмч байдаг. Энэ утгаараа сургуулиуд өөрийн эзэмшлийн ногоон байгууламж зэргээ хамгаалж зарим тохиолдолд зуны амралтын үеэр сургуулийн хашаагаа түгжих зэрэг асуудал байдаг.

Гэхдээ ер нь хүүхдүүдэд зуны цаг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай хомс байгаатай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байгаа.

Тодруулбал, зургаадугаар сарын 2-ноос буюу өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 20-н хүртэл бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдрөөс гарч байгаа.

Бид өнгөрсөн долоо хоногоос энэ асуудалд санал авсан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө албажиж гарч амжаагүй байсан юм” гэв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-15 ° C
-15 °
-15 °
42 %
4.7kmh
0 %
Пүр
-15 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...