МОНГОЛ, КАЗАХСТАН ХОЁР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХАМТАРСАН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нурсултан хотноо хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг хийлээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин, БНКУ-ын Гадаад хэргийн дэд сайд Р.Василенко нар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга замууд болон олон улс, бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тэр дундаа дэлхийн зах зээл дээр хомстол үүсэж болзошгүй гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг бүрдүүлэх, нийлүүлэх боломжийг хөндөн ярилцаж, КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Казахстаны Худалдаа, интеграцчлалын Тэргүүн дэд сайд Е.Е.Баттаковтэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, хамтарсан замын зураглалыг тохиролцох, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр, ложистик, хорио цээрийн асуудлыг хөндлөө.

Дэд сайд Б.Мөнхжин айлчлалынхаа төгсгөлд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал К.Сарыбайтай уулзаж, тус байгууллагын хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны дээрх механизмыг ашиглан бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр даван туулах зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-15 ° C
-15 °
-15 °
42 %
4.7kmh
0 %
Пүр
-15 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...