Б.БААСАНДОРЖ: МАХ ЧАНАСАН НЬ ЛАБОРАТОРИЙН АЖИЛТНУУД БИШ, АЮУЛГҮЙ ЮМ БОЛ ИД, ҮНЭРЛЭ ГЭЖ УРИАЛЖ БОЛОХГҮЙ

Махны үйлдвэрүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Баасандорж дараах мэдээллийг өглөө.

“Монгол Улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 173 аж ахуйн нэгж байна. Үүнээс 61 нь экспортын мах бэлддэг бөгөөд 31 нь БНХАУ руу мах гаргаж байгаа юм. Эдгээр 31 үйлдвэрийн 15 нь дулааны аргаар махаа бэлддэг. Дулааны аргаар бэлтгэх шаардлагыг хоёр улсын протоколоор тавьдаг.

Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдийн гомдол, гарч буй мэдээллийн дагуу хийдэг бол урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт шалгалтыг хийдэг юм.

Шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн хуулиар шийддэг бол гэмт хэргийн шинж илэрвэл Эрүүгийн хуулиар шийддэг” гэв.

Мөн тэрээр МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Манай байгууллага аль ч хэвлэлд нээлттэй. Хэвлэлийн мэдээллийн байгууллагын ажилтан хүсвэл манай хийж буй шалгалтын явцыг сурвалжилж болно. Харин өчигдөр мах чанасан асуудалд би МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх эсэхээ шийдэх ёстой. Түүнээс биш мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш, лаборатори ч биш. Энэ нь эрсдэлтэй” гэлээ.

“Эдгээр махыг аюултай эсвэл аюулгүй гэж би хэлээгүй. Холбогдох журмын дагуу лабораторийн шинжилгээ хариу гарна. Мал эмнэлгийн ерөнхий газрын болон Хүнсний аюулгүй байдлын лаборатори хараат бусаар хөндлөнгийн шинжилгээний дүн гаргадаг. Үүний дараагаар асуудалд хандах ёстой. Гэтэл аюулгүй юм бол ид, үнэрлэ гэж уриалж болохгүй, энэ нь эрсдэлтэй.

Бүх юм ном журмынхаа дагуу явах ёстой. КОВИД-19-ийн нөхцөл байдлаас болоод мах экспортолдог аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. Он гарснаас хойш төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлсэн” хэмээн нэмж хэлэв.

ВИДЕО:
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
17 ° C
17 °
17 °
57 %
3.7kmh
100 %
Баа
24 °
Бям
25 °
Ням
22 °
Дав
27 °
Мяг
29 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...