Б.БАДАМЦЭЦЭГ: ТӨР ӨӨРӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, БИЕ МУУТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАЖ БАЙНА ГЭВ

Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд Нэгдсэн Үндэсний Байгууллага(НҮБ)-д албан ёсоор гомдол гаргах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг “Миний охин одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Хүүхдийн маань тархинд үхжилт явагдсан гэдгийг эмч нар хэлсэн. Тиймээс ч асар олон газраар явсан ч хүлээж авдаг хүн алга. Монголд миний охинтой адил өвчтэй 11,000 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Өнөөдөр 11,000 ээж нулимсаа урсгаж, төрийн удирдлагууд, сайд, дарга нартай уулзахад “Судалж үзье, бодъё, ярья” гэдэг хариуг л өгдөг. “Судалж, бодож үзнэ” гэдэг үгийн чинь цаана хэдэн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж байна вэ.

Би дахиад хэзээ ч уйлахгүй. Яагаад гэвэл намайг төр өөрөө ингэж хатуужуулж байна. Урьд нь их зүйлд гомдож, нулимс асгаруулдаг байсан. Яагаад хичээж амьдраад байхад болдоггүй юм бэ. Иргэний төлөө хууль манайд огт алга” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр (өчигдөр) ч би талбай дээр хандив цуглуулаад зогссон. Намайг талбай дээр хандив цуглуулж 20 гаруй хоног зогсоход төрөөс төсөв урсгаж, тэр их хэмжээний мөнгөөр хиймэл зүлэг дэвссэн, тайз зассан. Тэр тайзан дээрээ гараад “Хүүхдүүдээ нэгдүгээрт тавина” гэдэг үгийг л сайд нар хэлсэн.

Төр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болон бие муутай хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тийм учраас НҮБ-д албан ёсоор гомдол гаргахаар ээжүүдийн гарын үсэг, өргөдөл гомдлыг газар бүхнээс цуглуулсан. НҮБ-д хандъя гэхэд “Чиний үгийг хэн авдаг юм бэ” гэж тоомсоргүй хандах байдал ч үүсэж байгаа.

Өнөөдөр хүүхдүүдэд тоглох талбай ч алга. Тоглох талбайгүй учраас гэртээ үлдээд цонхноос унаж амиа алдсан харамсалтай явдал ч гарч байна. Гэр хороололд хүүхдүүд шатаж нас барж байна. Ээж аав нь ажил хиймээр байна, тэр хүүхдүүдэд өдөр өнжүүлэх байхгүй” гэв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
scattered clouds
-15.7 ° C
-15.7 °
-15.7 °
44 %
3.2kmh
27 %
Лха
-17 °
Пүр
-14 °
Баа
-13 °
Бям
-13 °
Ням
-12 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...