ИРГЭДЭД ӨӨРСИЙН ҮНЭМЛЭХ, БИЧИГ БАРИМТ БОЛОН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ БАРЬЦААЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч нар Архангай аймгийн 51, Баян-Өлгий аймгийн 296, Дархан-Уул аймгийн 100, Дорноговь аймгийн 173, Дундговь аймгийн 15, Орхон аймгийн 42, Сүхбаатар аймгийн 25, Төв аймгийн 40, Увс аймгийн 11, Ховд аймгийн 41 объектод тус тус шалгалт хийжээ.

Шалгалтын хугацаанд нийт 806 объектоос 146 зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал иргэний үнэмлэх барьцаалсан 86, энгийн гадаад паспорт барьцаалсан 4, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ барьцаалсан 5, төрсний гэрчилгээ барьцаалсан 51 зөрчлийг тус тус илрүүлж, барьцаалсан бичиг баримтыг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авчээ.

Хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хоёр нь Баян-Өлгий аймагт, хоёр нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа  барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байх бөгөөд эдгээр гэрчилгээг хаяж гээгдүүлсэн шалтгаанаар хүчингүй болгуулж шинээр гэрчилгээ авсан байна.

Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасны дагуу 10 хүн, хуулийн этгээдийн зөрчилд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 250,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.

Цаашид иргэн, хуулийн этгээдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний бичиг баримт болон улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалахгүй байхыг анхаарууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт уг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч байна гэж заасан байдаг.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
31.6 ° C
31.6 °
31.6 °
20 %
2kmh
18 %
Баа
32 °
Бям
25 °
Ням
24 °
Дав
26 °
Мяг
32 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...