Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ИНФЛЯЦ ТОГТВОРЖИХ, ОДООГИЙН ТҮВШНЭЭС ДАВАХГҮЙ БАЙХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

АНГИЛАЛ :

Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы Блүүмберг ТВ Монголиа телевизэд 2022.05.27-ны өдөр өгсөн ярилцлагаас инфляцын талаарх дүгнэлтийг хүргэж байна.

– Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад инфляц хоёр оронтой тоонд хэвээр байгаа ч өсөлтийн хурдац саарч эхэлснийг төв банкнаас мэдээлж байна. Гэхдээ жилийн дүнгээрээ хоёр оронтой тоонд хадгалагдахаар байгааг шинжээчид онцолж буй. Таны хувьд энэ оны инфляцын талаар ямар хүлээлттэй байна вэ?

Инфляцын хувьд нэг хэсэг хурдацтай өсөж байсан нь тогтворжиж, цаашдаа одоогийн түвшнээс давахгүй байх магадлал ажиглагдаж эхэллээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, инфляцын суурь үеийн нөлөөлөл. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үеэс хойш буюу тавдугаар сарын эхээр инфляц харьцангуй өсөж эхэлсэн. Тэгэхээр суурь үеийн нөлөөллөөс үүдэлтэйгээр инфляц цаашид тогтворжих, бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. Хоёрдугаарт, инфляцын бүтцийг харвал тээврийн салбарын үнийн өсөлт их өндөр байгаа ч хүнсний бараа, бүтээгдэхүүний буюу дотоод эрэлтийн шалтгаантай инфляц харьцангуй бага байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний инфляц харьцангуй тогтворжиж байна. Нөгөө  талаас инфляцын нөхцөл байдалд нөлөөлөх нэг томоохон зүйл нь эдийн засгийн инерц юм. Мэдээж эдийн засгийн худалдан авах чадвар инфляцыг хязгаарлах нөлөөлөлтэй байдаг. Тэгэхээр урт хугацаанд өндөр инфляцтай байгаа учраас энэхүү өндөр үнэ дээр эрэлт тогтворжих хандлага инерцээрээ бий болох боломжтой. Тэгэхээр олон хүчин зүйлийн үндсэн дээр инфляц тогтворжих, үүнээс цааш их хэмжээгээр өсөх эрсдэл харагдахгүй байгаа юм.

– Хэдийгээр инфляц тогтворжиж байгаа ч үнийн өсөлтийг дотор нь задлаад харвал, зарим бүлэг дээр бараг 50 хувийн өсөлт хүртэл харагдаж байгаа. Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ОУВС-ийн зүгээс хүнсний инфляц дэлхий даяар санаа зовоохоор асуудал болохоор байна гэдгийг хэлсэн. Монгол Улсын хувьд хүнсний тал дээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, үнийг тогтворжуулах зэрэг дээр анхаарч байх шиг байна. Та хүнсний инфляцын талаар юу гэх вэ?

Хүнсний бүлгийн инфляц тээврийн бүлгийнхээс харьцангуй бага гарсан байгаа. Хүнсний инфляцын хувьд зарим тодорхой барааг онцолбол, 20-30 хувь өссөн тал бий гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ инфляц 300 гаруй бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшнийг харуулдаг. Тэгэхээр бид хүнсний инфляц дээр илүү их анхаарах шаардлагатай бий. Энэ тал дээр ялангуяа өрхийн хэрэглээний бүтэц дээр гарч буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглах нь чухал. Ялангуяа бага орлоготой өрхүүдэд хүнсний суурь хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамт ихээр мэдрэгддэг. Тийм учраас  хэдийгээр ерөнхий инфляц тогтворжиж байгаа ч тээвэр, ус цахилгаан, дулаан, хүнсний үнийн өсөлт өндөр хэвээр байгааг зайлшгүй анхаарах ёстой юм. Төр засгийн зүгээс үүн дээр тодорхой анхаарал хандуулж байгааг олзуурхууштай. Өөрөөр хэлбэл, үнийг тогтворжуулах бодлого, хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой асуудлыг онцгой анхаарч байгаа нь цаг үеэ олсон, зөв арга хэмжээ юм.

– Инфляц гэхээр эцсийн хэрэглээний зардал буюу зарцуулалтыг ярьдаг. Сүүлийн хэдэн улирал дараалж буураад байсан өрхийн хэрэглээ нэгдүгээр улирлын байдлаар эргээд бага зэрэг өссөн дүр зураг харагдсан. Эдийн засагтайгаа холбоод авч үзвэл өрхийн хэрэглээний тал дээр бид юуг онцолж харж болохоор байна вэ?

Эдийн засгийн ерөнхий мэдээллүүдийг харвал ДНБ-ээс гадна мөнгөний нийлүүлэлт, зээлийн ерөнхий өсөлт, хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд харьцангуй сэргэж, хэвийн нөхцөл байдал руугаа тэмүүлж байгаа нь ажиглагдаж байна. Хэрэглээний түвшин өссөн нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь цар тахлын дараах иргэдийн хөдөлгөөн идэвхжиж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн горим руу шилжиж байгаатай холбоотой. Түүнээс биш, иргэдийн орлогын бодит түвшин өссөнөөс болж, хэрэглээ өсөж байна гэсэн таамаглалыг бид хийж болохгүй. Орлогын үзүүлэлт өссөн боловч түүний бүтцийг авч үзвэл харьцангуй гажуудалтай нөхцөл байдал үргэлжилсээр байгаа. Өрхийн орлогод эзэлж байгаа халамж, тэтгэмжийн эзлэх хувь даруй 10 хувиар нэмэгдсэн байдалтай байгаа. Тийм учраас Монгол Улсын эдийн засаг өрхийн нөхцөл байдал эмзэг хэвээр байна гэж дүгнэх нь зөв.

– Ярилцсанд баярлалаа.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-18.2 ° C
-18.2 °
-18.2 °
45 %
3kmh
0 %
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...