ЭТИОПЫН УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД БИЧИЛ УУРХАЙН ТАЛААР ТУРШЛАГА СУДЛАХААР ИРСЭН БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалын урилгаар Этиоп улсын Уул уурхайн яамны төлөөлөгчид өнгөрөгч Баасан гарагт УУХҮЯ-нд ажиллаж, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Тус улсын Уул уурхайн яамны Бичил уурхайн асуудал хариуцсан газрын дарга Мерга Кенеа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас урилга ирүүлсэн явдалд талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монгол Улсад бичил уурхайн талаар туршлага судлах, хууль эрх зүйн орчинтой танилцах зорилгоор ирснээ танилцууллаа.

Тэрбээр Этиопын эдийн засагт хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай, технологи, аялал жуулчлал гэсэн 5 салбар голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Этиопын Засгийн газраас уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахыг онцгойлон анхаарч ажилладгийг дурдлаа.

зураг

Дэд сайд О.Батнайрамдал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрдэс баялгийн салбар олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлоод бүтээн байгуулалтын томоохон төслүүд, тухайлбал Дорноговь аймгийн Алтан ширээ суманд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн талаар товч танилцууллаа.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан, цаашид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг тэмдэглэсэн.

Уулзалтын төгсгөлд, Этиоп улсын Уул уурхайн яамны төлөөлөгчдөд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Бичил уурхайн хууль эрх зүйн орчин” сэдвээр, мөн Эрдэс баялаг, эмэгтэйчүүд холбооны зөвлөх Байгалмаа “Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд” сэдвээр тус тус илтгэл тавьж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
21 ° C
21 °
21 °
49 %
7.1kmh
18 %
Дав
28 °
Мяг
29 °
Лха
27 °
Пүр
30 °
Баа
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...