ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ 100 ЖИЛИЙН ОЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Уг мэндчилгээнд:

“Өнгөрөгч 2021 онд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр орны ард түмэн өргөн дэлгэр ёслон тэмдэглэсэн бөгөөд энэхүү түүхэн ойн үргэлжлэл болсон Монгол Улс хойд хөршийн нийслэл Москва хотод анхны Элчин сайдын яамаа байгуулсны 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэ нь Монгол Улсын гадаад харилцааны салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Оросын уламжлалт найрамдалт харилцааны хөгжлийн салшгүй хэсэг билээ.

Монгол Ард Улсын Засгийн газраас Зөвлөлт Орос Улсад Монгол Улсын төлөөний газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэж, Ардын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Ард Улсаас Зөвлөлт Орос Улсад суух анхны Элчин сайдаар Ж.Давааг томилон “гүн” зэрэг өргөмжилж байжээ.

Ж.Даваа 1922 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөвлөлт Орос Улсын Гүйцэтгэх хорооны дарга М.Калининд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бөгөөд энэ өдрийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам үүд хаалгаа нээсэн өдөр хэмээн үздэг юм.

Өнгөрөгч 100 жилд Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үе үеийн олон дипломат, манай улсын өндөр эрдэм боловсролтой олон сэхээтэн ажиллаж ирсэн бөгөөд өдгөө 29 дэх Элчин сайд Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өөрийн улсын ашиг сонирхлыг хамгаалах, найрсаг Оросын ард түмэнтэй нягт хамтран ажиллах үүрэгт ажлаа нэр төртэйгөөр Москва хотноо гүйцэтгэж байна.

Зууны түүхтэй Монгол, Оросын харилцаа эдүгээ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатарт хоёр орны Төрийн тэргүүн нарын байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай  Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээний үзэл санааны дагуу бүх салбарт амжилттай хөгжиж байна.

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад 2021 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ зуунд өргөжүүлэн хөгжүүлэх чиг хүрээг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэсэн тул айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгоход Москва дахь Элчин сайдын яам анхаарал хандуулан хариуцлагатай ажиллах нь зүйтэй.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны одоогийн хамт олон энэхүү түүхэн харилцааг улам баяжуулан гүнзгийрүүлж, Монгол, Оросын олон талт хамтын ажиллагааны хөгжилд  бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Элчин сайдууд, дипломат ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.3 ° C
-17.3 °
-17.3 °
51 %
5.7kmh
0 %
Баа
-17 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...