ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВИЙН УТСАНД ХАНДСАН ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэр иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өнөөдөр танилцууллаа.

Иргэдээс сүүлийн гурван жилд нийтдээ 40,604 гомдол ирүүлснээс 19,513 буюу 51 хувийг найман салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлжээ. Тодруулбал, барилга байгууламж, эрүүл мэндийн салбар, гудамж, талбайн тохижилт, газрын харилцаа, инженерийн байгууламж, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд, хэдэн эерэг үр дүн гарчээ. Тухайлбал,

  • Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 5 дахин буурсан;
  • Өдөрт нь багтаан хүлээн аваагүй, явцын тэмдэглэл хөтлөөгүй, өдөрт нь багтаан шилжүүлээгүй, буцаалтыг гурван хоногт хийгээгүй зэрэг зөрчлийн үзүүлэлт 2,892 буюу 33.6 хувиар буурсан;
  • Бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 747 буюу 12 хувиар өссөн.
  • Тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл гомдлын тоо 448 буюу 32.6 хувиар тус тус буурсан байна.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
37 %
2kmh
0 %
Бям
-14 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...