СОЛОНГОСЫН АЛДАРТАЙ БҮЖГИЙН ШОУ БОЛОХ “STREET MAN FIGHTER”-Д МОНГОЛ БҮЖИГЧИН З.ЧИНГҮҮН ОРОЛЦОЖ БАЙНА

“Street Man Fighter” тэмцээнд Монгол бүжигчин З.Чингүүн өрсөлдөж байна. Бүжигчин З.Чингүүн нь 2018 оноос хойш Солонгос улсад суралцаж байгаа бөгөөд энэ хугацаанд  тус улсын олон тэмцээн уралдаанд түрүүлж байжээ.

бүжигчин З.Чингүүн | News.MN

Тус нэвтрүүлэгт бүжигчид баг, хамтлагаараа орж, хоорондоо хурд, хүч, ур чадвараараа өрсөлддөг. Тэгвэл шоунд оролцох хүсэлтэй ч баг бүрдүүлээгүй залууст боломж олгох үүднээс “Be Mbitious” гэх нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд нэвтрүүлэг энэ сарын 24,25-нд болж өнгөрлөө.

“Street Man Fighter”-д оролцох багийг бүрдүүлэх “Be Mbitious” нэвтрүүлгийн эхний хоёр дугаар цацагдаад байна. Үүнд бүжигчин З.Чингүүн “Яамакаши”  хэмээх тайзны нэрээр оролцжээ.

Нэвтрүүлгийн үеэр өөрийгөө танилцуулахдаа тэрбээр “Маш том зорилго тээж яваа монгол бүжигчдэдээ боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг харуулахыг зорьж, энэхүү нэвтрүүлэгт орж байна” хэмээн ярьсан байна.

Тус нэвтрүүлэгт Солонгосын алдартай бүжигчид, бүжиг дэглээчид оролцож байгаа боловч З.Чингүүн өөрийн өрсөлдөгчөө сонгох дугаар хамгийн алдартай, чадварлаг бүжигчинг сонгосон байна. Энэ нь оролцогчид төдийгүй, шүүгчдийг алмайруулсан үйл явдал болж өнгөрчээ. Улмаар шүүгчдийн зүгээс яагаад тэр хүнийг сонгосон бэ? Гэх асуулт асуухад ” Би энэ хүнийг сайн мэдэхгүй юм байна. Арай илүү настай хүн тул залуу хүний хөдөлгөөн, ур чадварыг дагаж чадахгүй болов уу?” хэмээн хариулсан байна.

 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
23.4 ° C
23.4 °
23.4 °
26 %
1.4kmh
63 %
Ням
23 °
Дав
28 °
Мяг
28 °
Лха
28 °
Пүр
28 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...